
Манай гарагийн улс орнуудын дөрөвний гурав нь 2050 он гэхэд өөрсдийгөө орлох хэмжээний хүүхэд төрүүлэхээ болихоор байгаа ажээ. Их Британи төрөлт сүйрлийн хэмжээнд очиход ойрхон байгаа талаар ВВС мэдээлсэн бөгөөд ойрын ирээдүйд нас баралтын тоо төрөлтөөс давахаар байгаа аж. Европын бусад орнуудад ч байдал адилхан бөгөөд Герман, Итали болон бусад улсууд Их Британиас дээрдэхгүй байна.
Вашингтоны Их Сургуулийн Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний Хүрээлэнгийн тооцоолсноор 2100 он гэхэд Энэтхэг болон хөгжиж буй Африкийн дийлэнх хэсгийг багтааж нөхцөл байдал улам дордохоор байгаа аж.
Орос Украины эсрэг хийсэн өргөн цар хүрээтэй дайнд Карнеги Оросын Евразийн төвийн тооцоолсноор наад зах нь 219,000 орос хүн амь үрэгдсэний олонх нь хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны эрчүүд байжээ. Хүн ам зүйч Элла Либановагийн мэдээлснээр Украин гурван жилийн дотор 10 сая орчим хүнээ үхэл, нүүлгэн шилжүүлэлт, дүрвэгсдийн улмаас алдсан байна. Төрөлтийн түвшин буурч, Европ дахь хамгийн бага үзүүлэлт болжээ. Оросынх мөн 2000 оноос хойших хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна.
2024 онд төрөлт 1.22 сая болж буурсан нь 1999 оны хамгийн доод хэмжээнээс өндөр байлаа. Олон орос залуус Казахстан, Узбекистан, Аргентин зэрэг улс руу дүрвэжээ. Өнгөрсөн есдүгээр сард хүн ам зүйч Салават Абылкаликовын Карнегийн тайлбарт төрөлт дор хаяж 2030 он хүртэл жил бүр 3-5 хувиар буурахаар байгаа ажээ. Мөн энэ нь зөвхөн ОХУ-д хамаатай асуудал биш, дэлхийн асуудал болоод байна. Удахгүй болох хүн ам зүйн өөрчлөлт нь дэлхийн эдийн засаг болон олон улсын хүчний тэнцвэрт байдлыг бүрэн өөрчлөх болно.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу