
Лондон хотын захирагчийн ажлын албаны шинэ тайланд дурдсанаар Лондоны ажиллах хүчний бараг тал хувь нь хиймэл оюун ухаан нь тэдний зарим ажлыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Лондонд 16-29 насны хүмүүсийн 52 орчим хувь нь хиймэл оюун ухаанд хамгийн их өртдөг ажил эрхэлдэг бол 50 ба түүнээс дээш насныхны 39 хувь нь байна. Үндэс угсаа гарал үүслээр хиймэл оюутанд өртөх нь бас өөр өөр байдаг аж. Ази үндэстний ажилчид бусад угсаатны бүлгээс өндөр өртөх хандлагатай байдаг бол хар арьст ажилчид хамгийн бага буюу 34 хувь орчимд өртдөг.
Ямар ажил хиймэл оюун ухаанд хамгийн их өртдөг вэ
Энэхүү тайлан нь хиймэл оюун ухааны хэрэгслээр хэр их ажил хийж чадахаас хамааран ажлын байруудыг дөрвөн өөр түвшинд хуваадаг байна. Эрсдэлийн хамгийн өндөр түвшинд 313,000 орчим ажилчид буюу Лондонгийн нийт ажиллах хүчний 6 орчим хувь хамаарч байна. Үүнд нягтлан бодогч, мэдээлэл оруулах ажилтан, ресепшин зэрэг захиргааны болон бичиг хэргийн ажилтан орж байна. Өөр 748,000 ажилчин буюу Лондоны нийт ажилчдын 14 хувь нь програм хангамж хөгжүүлэгчид, санхүүгийн шинжээчид зэрэг багтаж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу