
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Татвар гэдэг нь өөрөө баялгийн хуваарилах, өндөр орлоготой иргэдээс өндөр татвар авах, бага орлоготой иргэд, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг систем. Тэгэхээр ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөс тэглэчихвэл гурван сая төгрөгийн цалинтай хүн 2,2 сая дээрээсээ төлнө гэсэн үг. Энэ бол том дэмжлэг. ХХОАТ-ын нэг хувийг тэглэнэ гэдэг аймаг, орон нутгийн 80 орчим хувийн төсөв бүрдэх, бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Дагаад улсаас авах төсвийн татаас нэмэгдэнэ. Засгийн газар түүхэн шийдвэр өргөн барьсан. НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэдэг нь 400 сая хүртэлх орлоготой бол НӨАТ-аа төлчихөөд буцаагаад 100 хувь буцаан олгоно гэсэн үг. Хүн болгон буцааж авахын тулд НӨАТ-аа төлж эхэлнэ. Жижиг аж ахуйн нэгжийг дэмжсэн шийдэл" гэв.
Түүнчлэн Ипотекийн зээлийн хүүг бууруулах тухайд "Өчигдөр хотын шинэ даргыг анх удаа хуралд суухад нийслэлд баригдаж байгаа болон, Засгийн газрын мэдэлд байгаа Солонго 1,2 зэрэг нийт 21 мянган айлын орон сууцны Ипотекийн зээлийн хөтөлбөрийг бүлэглэх талаар үүрэг өгсөн. Тухайлбал, 50 хувь түрээс, 50 хувь ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа 20 хувь, ипотект найман хувь, урьдчилгаа 15 хувь, ипотект 8 хувь гэх мэт ямар хэлбэрээр зорилтот хүргэх вэ гэдгийг удахгүй боловсруулж, танилцуулна. Мөн ирэх долоо хоногт Сэлбэ дэд төв дээр ажиллана" гэв.




