Жүжигчин Ким Сү Хён амь насаа алдсан жүжигчин Ким Сае Роны хэрэгтэй холбоогүй гэдгийг албан ёсоор зарлажээ

Хуваалцах:
Жүжигчин Ким Сү Хён  амь насаа алдсан жүжигчин Ким Сае Роны хэрэгтэй холбоогүй гэдгийг албан ёсоор зарлажээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён амь насаа алдсан жүжигчин Ким Сае Ронтой 14 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээлэл тархаад байсан билээ. Насанд хүрээгүй хүүхэдтэй үерхэж,  амиа алдахад нь хүргэсэн байх магадлалтай гэж шуугисаар олон ивээн тэтгэгч гэрээгээ цуцалсан билээ.

Тэгвэл Цагдаагийн газраас жүжигчин Ким Сү Хён албан ёсоор сэжигтэн биш боллоо гэснийг зарласан байна. Талийгаач Ким Сае Роны гэр бүлээс гаргасан бэлгийн хүчирхийллийн хэрэг бодит байдалтай нийцэхгүй, зохиомол зүйл байлаа гэжээ.

Хэргийн хамгийн гол баримт болох аудио бичлэг нь хиймэл оюунаар бүтээсэн эд болох нь тогтоогджээ. Тиймээс Сондоны Цагдаагийн газраас хэргийг Прокурорд шилжүүлэлгүй хаасан байна. Мөрдөн байцаагч нар Ким Сү Хёныг Ким Сае Ронтой насанд хүрээгүй байхад нь уулздаг байсан гэх мэдээллийг нэгд нэгэнгүй шалгаж дуусаад хуурамч мэдээлэл гэж үзжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих