ОБЕГ: Цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар 100 гаруй аврагч ажиллаж байна

Хуваалцах:
ОБЕГ: Цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар 100 гаруй аврагч ажиллаж байна

Гурван настай хүүхэд цооногт унасан асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.  Энэ талаар хурандаа А.Дашням "Төв аймгийн ОБЕГ-т өчигдөр 13:30 цагийн орчимд дуудлага ирүүлсэн. 25-30 см-ын диаметртэй, 30-50 метр гүн цооногт гурван настай хүүхэд унасан байсан. Могойн нүд камер ашиглаж үзэхэд 30 метр хавьцаа хөлөөрөө унасан байдалтай байгааг илрүүлсэн.  Бугуйлдаж аргаар гаргаж авах гэсэн боловч амжилт олоогүй. Бие нь хөшигдөөд гарах боломжгүй байсан. Камерт хөдөлгөөн мэдрэгдээгүй, гэхдээ амьсгалах чимээ байсан. Тиймээс дөрвөн метрийн зайд нүх ухаж, хүүхдийг аврахаар ажиллаж байна.  Одоогийн байдлаар 100 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх