ОБЕГ: Үерийн аюулаас сэрэмжлээрэй

Хуваалцах:
ОБЕГ: Үерийн аюулаас сэрэмжлээрэй

Тавдугаар сарын 28-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж төвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давсан байна. Мөн түүнчлэн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн төвшинг долоон см давсан хэвээр байна.

Иймд дээрх голын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх