2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна.  Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оных бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байгаа аж. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэлд, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид математик, англи хэл, нийгэм судлал зэрэг хичээлийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.