Үндэсний аюулгүй байдлын зөвлөл маргааш хуралдана. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл маргааш 14:00 цагт хуралдахаар товлосон ба эл хурлаар Оюу толгойтой холбоотой асуудлыг авч хэлэлцэх юм байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага юм.