
Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эхэлсэн. Ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалж, баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн ордоо монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөө илүү үр ашигтай ашиглах асуудлаар бодлогын зөвлөмж гаргахаар холбогдох мэдээллүүдийн танилцуулгыг сонсож хуралджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хандаж, Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ямар ч дарамт, нөлөө, ашиг сонирхолд автахгүйгээр үндэсний эрх ашгаа хамгаалах шийдвэрийг гаргах ёстой. Та бүхний өмнө нам, бүлэглэл, ашиг сонирхлоос илүү эх орон бий. Албан тушаал түр зуурынх, харин эх орон мөнх хэмээжээ.
Таашрамд, ҮАБЗ-ийн хуралдаан маргааш үргэлжилнэ.




