
АНУ-ын Дээд шүүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийг хууль бус гэж үзжээ Уг зарлиг нь Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бүх хүүхдэд автоматаар иргэншил олгох эрхийг хязгаарлаж байсан юм. Холбогдох шийдвэрийг АНУ-ын дээд шатны шүүх байгууллагын цахим хуудсанд нийтэлжээ.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 20-нд эх нь АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа эсвэл тус улсад байнгын оршин суух эрхгүй тохиолдолд төрүүлсэн хүүхдэд нь иргэншил олгохгүй байх тухай зарлиг гаргасан юм. Уг баримт бичгийг хүчингүй болгохыг зургаан шүүгч дэмжиж, гурван шүүгч эсэргүүцсэн байна.
Үүнээс өмнө гурван шүүгч Трампын зарлигийг хүчингүй болгохыг оролдсон боловч Дээд шүүх 2025 оны зургаадугаар сард тэдний шийдвэрийг цуцалж байжээ. Тухайн үед Трамп энэ шийдвэрийг "агуу том ялалт" хэмээн мэдэгдэж байсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу