УЛС ТӨРОнцлох

Бензин тос тасрах нь түгжрэлд нэмэртэй хэмээн иргэдээ даапаалж суусан Г.Дамдинням сайдын ам, ажил зөрсөөр...

Хуваалцах:
Бензин тос тасрах нь түгжрэлд нэмэртэй хэмээн  иргэдээ даапаалж суусан Г.Дамдинням сайдын ам, ажил зөрсөөр...

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Үндэсний их баяр наадмын өмнөхөн мэдэгдэл хийн "Тайван амгалан байцгаа. Шатахуун тасрахгүй. 33 хоногийн нөөцтэй" гэж байв. Гэтэл ам ажил нь зөрж, наадамлахаар хөдөө орон нутаг руу явсан иргэд  шатахууны эрэлд гарч, арайхийн нийслэл бараадсан тохиолдол олон байна. Гэтэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Бензин  тос тасрах нь түгжрэлд нэмэртэй юм болов уу" хэмээн иргэдээ даажигнасан бичлэгийг сошиалд оруулж, бах таваа хангаж байв. Эрхэм сайдтан найр наадам хэсэж явах зуурт нийслэл, орон нутагт шатахууны хомсдол үүсэж, жолооч нар хэдэн цагаар дугаалан байж азтай нь балга шатахуунтай болж, азгүй нь хоосон гомдолтойгоор буцаж байгаа дүр зураг их байна. Энэ мэт байсхийгээд л шатахууны хомсдол үүсэж, иргэдийн бухимдуулах нь хэвийн үзэгдэл боллоо. Сайд, албан тушаалтнууд нь "Хомсдол үүсэхгүй. Түр зуурынх тайван бай. Шатахууны нөөц хангалттай" гэх улигт үгээ давтдаг ч бодит байдалд эсрэгээрээ автомашины уртаас урт дараалал үүсч, шатахуун түгээх станцууд шатахуун олгохоо зогсоогоод байна. Г.Дамдинням сайдын найр наадам хэзээ дуусаж, ажилдаа орох вэ? Ямартай ч, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэж байгаа ба тодорхой нэг шийдвэр гарна гэдэгт иргэд найдсаар...


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх