Г.Дамдинням: БНСУ-ын "GS Caltex" компанитай хэлэлцээ эхлүүлж, наймдугаар сард эхний бүтээгдэхүүнээ авахаар тохиролцлоо

Хуваалцах:
Г.Дамдинням: БНСУ-ын "GS Caltex" компанитай хэлэлцээ эхлүүлж, наймдугаар сард эхний бүтээгдэхүүнээ авахаар тохиролцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын GS Caltex компанийн удирдлагуудтай Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамт уулзсан талаар өөрийн цахим хуудсаар мэдээллээ. Тэрбээр, "БНСУ-ын "GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч  аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. Наймдугаар сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв. Хүчин чармайлт, цаг орох ажил... Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа. "GS Caltex" бол БНСУ-ын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог юм. Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг үе..." хэмээн бичжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх