
Шатахууны хомсдол үүсээд буй энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д ажилласан билээ. Тэрбээр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хэлэлцээр хийж, дотоодын түлшний зах зээлд нэмэлт эх үүсвэр бий болгохоор тохиролцсон байна. Энэхүү хэлэлцээгээр Сөүл сар бүр Монголд 50 мянган тонн өндөр чанартай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ нь 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ-92 бензин, 20 мянган тонн дизель түлш бөгөөд Монгол Улсын нийт сарын хэрэглээний 20-33 хувийг хангах аж.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








