Японд болсон газар хөдлөлтийн улмаас зам гүүр эвдэрч, 48 мянга орчим өрх цахилгаангүй болжээ

Хуваалцах:
Японд болсон газар хөдлөлтийн улмаас зам гүүр эвдэрч, 48 мянга орчим өрх цахилгаангүй болжээ

Японы Кюүшюү арал, Күмамото мужид 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр болсон. Газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч, зам гүүр эвдрэн, барилга нурж, цахилгаан тасарсан талаар Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгджээ.

NHK телевизийн мэдээлснээр 50 гаруй хүн гэмтсэн байна. Кашима хотын “Aeon” худалдааны төвийн барилгын нуранги доор хүмүүс дарагдсан байж магадгүй гэнэ. Цүнамигийн аюул зарласан ч дараа нь цуцалсан байна. 

Орон нутгийн гал түймэртэй тэмцэх алба болон цахилгаан түгээх компанийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас  Күмамото мужийн 48 мянга орчим өрх цахилгаангүй болжээ.

Мөн хөрш Кагошима мужид 5-аас дээш, Фүкүока, Сага мужуудад 5-аас доош түвшний чичирхийлэл мэдрэгдсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих