БНХАУ-аас 6000 тн АИ-92, АИ-95 автобензин авахаар хэлцэл хийсэн. Маргаашаас ачина

Хуваалцах:
БНХАУ-аас 6000 тн АИ-92, АИ-95 автобензин авахаар хэлцэл хийсэн. Маргаашаас ачина

Шатахууны хомсдол иргэдийг бухимдуулж, урт дараалал үүссэнтэй  холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/АҮЭБЯ/-наас дараах мэдээллийг өглөө. 

ОХУ-д үүссэн дайны нөхцөл байдлын улмаас сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн асуудал зарим үед тодорхой хэмжээнд доголдсон. Иймд манай яамны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хийсээр ирсэн гэв.  Өнөөдрийн түвшинд 15 хоногийн буюу 31,000 тн АИ-92, 20 хоногийн нөөцтэй 80,000 тн дизель түлш байгаа гэлээ. Уг нөөцийг маш богино хугацаанд нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас долоодугаар сард авсан хэмжээнээсээ тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, захиалгаа баталгаажуулжээ. Мөн БНСУ-аас бүтээгдэхүүн авахаар АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням холбогдох аж ахуйн нэгжүүдтэйгээ өнөөдөр Солонгос улсад уулзалт хийж байгаа аж. 

Цаашлаад БНСУ-аас онгоцны түлш авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас Евро 5 төрлийн 6000 тн АИ-92, АИ-95 автобензин авахаар хэлцэл хийсэн. Аж ахуйн нэгжүүд авах хүсэлтээ өнөөдөр илэрхийлсэн, маргаашаас ачиж эхэлнэ" гэлээ.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх