Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурлын аравдахь өдөр.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ын хүрээнд тогтвортой хөгжлийн тэргүүлэх асуудлыг хэлэлцэх сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулж буй. Наймдугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр Газар ба хүн төвт өдөр (Land & People Day)-ийн хүрээнд газрын доройтол, тогтвортой газрын менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо болон байгальд суурилсан хөгжлийн бодлогыг онцолно. Үүнд орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэх юм.
Харин маргааш буюу наймдугаар сарын 27-нд Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (Food Systems & Soil Health Day) нь хүнсний тогтолцооны тогтвортой байдал, хөрсний эрүүл мэнд, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйн асуудлыг хэлэлцэхэд чиглэнэ.


























































































