Л.Энх-Амгалан: Хувийн сургуульд санхүүжилт өгөх жагсаалт батлаагүйг сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье

Хуваалцах:
Л.Энх-Амгалан: Хувийн сургуульд санхүүжилт өгөх жагсаалт батлаагүйг сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье

"Гэрт ойрхон сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль байгуулах" зэрэг арга хэмжээний хүрээнд санхүүжилт олгох хувийн сургуулиудын дунд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль багтаж байгаа талаар хэвлэлээр мэдээлж, зарим гишүүн батлаад буй. Харин гадаадад албан томилолтоор яваа Боловсролын сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа ийнхүү байршуулжээ. Тэрбээр "Чоно борооноор гэдэг шиг хариуцлагатай үеэр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотой буруу ташаа мэдээллийг санаатайгаар улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор гуйвуулж байгаад гүнээ харамсаж байна. 

Өнөөдөр хувийн 180 сургуульд 80000 орчим хүүхэд суралцаж байгаа. Хувийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцэж байгаа. Төрийн ачааллыг хуваалцаж байгаа хувийн сургуулиуддаа бид талархах ёстой болохоос нэр хүндэд нь бүдүүлгээр халдаж болохгүй гэдгийг Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй. Энэ удаагийн улсын төсвийн тодотголыг дагаж ямар нэгэн байдлаар хувийн сургуульд санхүүжилт өгөх, тэр тусмаа тоног төхөөрөмж өгөх жагсаалтыг батлаагүй гэдгийг төсөв өргөн барьсан сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх