
УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр оруулж иржээ. Н.Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан "Сэлбэ 20 минутын хот" төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татан авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ. Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ.
Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсож байгаа юм гэнэ. (орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монголбанк, МИК-ын ипотекээс огт хамааралгүй арван хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дунджаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна). Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наядын бэлэн үлдэгдэлтэй байсан. Одоо улсын төсөв зургаан их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ зам ашиглалтад оруулдаг, газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур зэрэг паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажил зогсов.
Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Манай Ерөнхий сайд ТҮЦ-ийн эдийн засаг дэмжиж, улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой" хэмээн шүүмжиллээ.




