
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сард болох завсрын сонгуульд БНН ялалт байгуулж, Төлөөлөгчдийн танхим, Сенатад олонхоо хадгалж чадах юм бол насанд хүрсэн америк хүн бүрд 5000 ам.доллар өгнө гэж амалжээ.
Техас мужийн Далласт болсон БНН-ын чуулганы үеэр Трамп “Хэрэв Бүгд Найрамдах Нам суудлаа хадгалж чадвал би манай улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ачаар АНУ-ын насанд хүрсэн бүх иргэнд 5000 ам.доллар өгнө. Харин мөнгөө Америкт л зарцуул” гэж мэдэгдсэн юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч нь сонгогчдын саналыг авах гэж мөнгө амласан анхны тохиолдол гэнэ. Үүнээс гадна энэ хөрөнгийг хаанаас гаргаж, олгох, хаана үрж байгааг нь хэрхэн хянах, ер нь мөнгө амлах нь хууль зүйд нийцэж байгаа эсэх талаар олон асуулт гарч байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу