
"Marvel" студийн ээлжит томоохон бүтээл “Avengers: Doomsday” кино дэлгэцнээ гарахаас гурван сарын өмнө тасалбарын урьдчилсан борлуулалт нь 50 сая ам.доллар давжээ. Тус кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ. Урьдчилсан борлуулалтын нийт орлогын 70 гаруй хувийг "Infinity Vision" тасалбар эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид ердийн танхимаас илүү дээд зэрэглэлийн форматаар “Avengers: Doomsday”-г үзэх сонирхолтой байгааг уг үзүүлэлт харуулжээ.
Мөн киноны сурталчилгааны гол хэсэг болсон трейлерийн үзэлт ч өндөр байна. Долоодугаар сард цацагдсан “Avengers: Doomsday”-ийн трейлер бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлерүүдийн хоёрдугаарт бичигдсэн бөгөөд "Disney"-ийн түүхэн дэх хамгийн олон үзэлттэй трейлер болсон байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу