
Улс орны Засгийн газрууд төсвийн алдагдлыг бууруулж, дээд хэмжээндээ хүрээд байгаа дэлхийн нийт өрийг хязгаарлахад илүү анхаарах ёстойг Олон Улсын Валютын Сан онцолжээ. Кристалина Георгиева ням гарагт Нью-Йорк хотноо болсон Катарын Эдийн засгийн форумын үеэр "Засгийн газрууд төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх хэрэгтэйг ойлгож байгаа ч бодитой арга хэмжээ авахгүй байна" гэж мэдэгдсэн байна.
ОУВС-ийн тооцооллоор АНУ, БНХАУ-ын өсөлтөөс шалтгаалан дэлхий даяарх Засгийн газруудын нийт өр 2029 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 100-аас дээш хувьд төлөвтэй байгаа аж. Өмнөх төсөөллөөр 2031 онд л нийт өр энэ түвшинд хүрнэ гэж таамаглаж байсан юм. Үүний зэрэгцээ инфляц өндөр түвшинд хадгалагдаж байгаа тул Төв банкнууд Холбооны Нөөцийн банк болон Европын Төв банкны адилаар бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай байж магадгүй гэж Кристалина Георгиева үзэж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу