
Есдүгээр сарын 26-ны бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр тохиож, 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлана гэж албаныхан мэдээлээд буй.
Жилд хоёр удаа зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр томоохон зах, худалдааны төвүүдийг амраадаг. Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн мэдээлснээр, энэ удаад зах, худалдааны төвүүдийг хаахгүйгээр шөнийн марафоныг зохион байгуулах аж. Мөн Урт цагааны гэрэлт гудамжийг тохижуулж дууссан ба иргэдийг оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэхийг урилаа.




