Дональд Трамп НҮБ-ын индрээс Ираныг сүрдүүлжээ

Хуваалцах:
Дональд Трамп НҮБ-ын индрээс Ираныг сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд тавьсан илтгэлдээ “Ирантай энхийн хэлцэлд хүрэхгүй бол тус улсыг газрын хөрснөөс арчиж чадна” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр Кубын Засгийн газар сүйрнэ гэж таамаглаж буйгаа дурдаад, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан шийдвэрээ зөвтгөсөн байна.

Дональд Трампыг  Израилтай хамтран одоогоос зургаан сар гаруйн өмнө эхлүүлсэн дайнаа эцэслэх хэлэлцээрт хүрэхгүй бол Ираныг үгүй хийнэ хэмээн заналхийлэх үед Техраны төлөөлөгчид танхимыг орхин гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь зөвхөн Иранаар зогсохгүй бусад дэлхийн улс орнуудын удирдагчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлсэн үгэндээ АНУ-ыг шууд дурдаагүй ч Дональд Трампын баримталж буй зарчим нь ирээдүйд сөрөг үр дагавар авчирна гэсэн байр суурь илэрхийлжээ.

Мөн Бразилын Ерөнхийлөгч мөн л нэр цохоогүй ч НҮБ харилцан итгэлцлээ алдаж, Аюулгүй байдлын зөвлөл нь АНУ болон бусад байнгын гишүүн дөрвөн орны хориг тавих эрхэд хүлэгдэн, ажиллагаагүй болсон гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Палестины тусгаар тогтносон улсыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, Израилыг хатуу шүүмжилжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих