X ангийн охин руу "Ээж чинь машинд дайруулаад нас барчихлаа. Гараад ир” гээд авч явахыг завджээ

Хуваалцах:
X ангийн охин руу "Ээж чинь машинд дайруулаад нас барчихлаа. Гараад ир” гээд авч явахыг завджээ

Сүүлийн үед залилагч, мэхлэгчдийн арга нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 22-ны өдөр .....дугаар ерөнхий боловролын сургуулийн аравдугаар ангийн охин руу үл таних этгээд залгаж “Ээж чинь автомашинд дайруулаад нас барчихлаа. Гялс гараад ир” гэж хэлээд сургуулиас нь авч явах гэсэн ноцтой  хэрэг гарчээ. Охин сургуулиасаа яаран гарах гэж байхад нь сургалтын менежер тааралдаж, учрыг лавлан, эцэг, эх рүү холбогдон асуудлыг тодруулснаар эрсдэлээс сэргийлж чаджээ. Энэ удаад сургалтын менежер нь азаар тааралдаж, асуудлыг тодруулж чадсанаар охиныг аюулаас сэргийлж чадсан ч энэ мэтээр хууран мэхлэх явдал давтагдсаар байгааг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.     

Эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд үл таних этгээд нь тухайн охины гэрийн ойролцоо амьдардаг болохыг нь тогтоожээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх