Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой мал устгажээ

Хуваалцах:
Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой мал устгажээ

Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой малыг зориудаар устгажээ.

Устгасан малын нийт үнэлгээ Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр дээрх хоёр аймагт шүлхийн улмаас устгасан малд нийт ойролцоогоор зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.  Мөн хуралдаанаар мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан бодитоор явуулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, малын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэл өглөө.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх