
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооноос тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргаж улмаар маргааш буюу энэ сарын 14-нд Онц Их хурал зохион байгуулахаар болсон. Тэгвэл Ардчилсан намын ахмад гишүүдийн нэг Э.Бат-Үүл энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Манай намын хурцчууд намын Үндсэн дүрэмд огт байдаггүй “Онц Их хурал” гээчийг санаанаасаа зохиогоод зарлаад байх юм. Галзуураагүй байлтай билээ.
Ядахдаа үндсэн дүрэмдээ дөхүүхэн сууж, шаардлага тавьдаг баймаар. Манай нам ямар ч байсан Засгийн эрхийг биш гэхэд Төрийн дээд эрхийг барилцаж, Үндсэн хуулиа түшилцсээр ирсэн институц шүү. Дуртай нь хаалгыг өшигчөөд байдаг, МАН-ын захилгаар боссон жижиг намууд шиг амбаар биш шүү" хэмээн анхааруулжээ.




