300 мянган иргэн томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна

Хуваалцах:
300 мянган иргэн томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Тухайлбал, Улаанбаатар хотод хамралт 65.0 хувьтай байна.

Хамралтаараа нийслэлд:

-Сонгинохайрхан дүүрэг – 74.7 хувь

-Хан-Уул дүүрэг – 72.5 хувь

-Баянгол дүүрэг – 71.9 хувь

Орон нутагт вакцинжуулалтын хамралт 53.7 хувьтай байна.

Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:

- Дорнод – 65.0 хувь

- Ховд – 63.6 хувь

-Увс – 63.1 хувь

Албаныхны мэдээлж буйгаар, бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.

6 сар–1 нас: 58.6 хувь

1–2 нас: 36.0 хувь

3–6 нас: 81.5 хувьтай байна

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх