
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэтэл нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн үзэж тус шүүх хурлыг хойшлуулсан байна.
Эргэн сануулахад, Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэж байв. Нэг үгээр хэлбэл, тэднийг гэм буруугүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцсон. Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.




