Криста Пайкийг цаазаар авах үйл ажиллагаа бүтэлгүйтжээ

Хуваалцах:
Криста Пайкийг цаазаар авах үйл ажиллагаа бүтэлгүйтжээ

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн лхагва гарагт Теннесси муж улсад сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазаар авах ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ. Ингэснээр 30 жилийн өмнө буюу 18 настай байхдаа сургуулийнхаа нэгэн сурагчийг хөнөөсөн хэргээр ял сонссон Криста Пайкийг хортой тарилга хийх замаар цаазлах боломж бүрдсэн юм.

Хэдийгээр лхагва гарагийн орой Криста Пайкийг дамнуурга дээр хүлж, үхэлд хүргэх ёстой пентобарбитал бодисын хоёр тунг тарьсан ч Пайк амьд хэвээр байжээ. Пайкийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тэрбээр амийг нь аврах эмнэлгийн тусламж авч байна гэж түүний өмгөөлөгчдийн баг пүрэв гарагийн үдээс хойш мэдэгджээ. Өмгөөлөгч Рэнди Спайви түүнийг "Америкийн түүхэнд цаазаар авах ял оногдуулсан хүмүүсээс хэний ч амсаж байгаагүй хүнд шийтгэлийг туулсан" гэж үзэн, мужийн захирагчаас түүний ялыг хөнгөрүүлэхийг уриалжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих