УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чадсанаа ийнхүү мэдээллээ.
Тухайлбал,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр /ХБИ, одой иргэн/-ийн хэмжээг 478.000 төгрөгөөс 122.000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600.000₮
- Нийгмийн халамжийн бусад тэтгэвэр /Ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эх, эцэг/ 432.000 төгрөгийг 168.000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600.000₮
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 478.000 төгрөгийг 122.000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600.000₮
- Асаргааны тэтгэмж 330.000 төгрөгийг 40.000 төгрөгөөр нэмэгдүүллээ.
Асаргааны тэтгэмжийн хэмжээг 2027 оны төсвийн төсөлд дахин арав хувь нэмэгдүүлэхээр туссан байгаа болно.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг Улсын Их Хурлын Төсвийн болон нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, саналаа өглөө гэв.