Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл: “Саятан сүрэг” компани нь Говь-Алтай руу 12 ухна зарсан. Эндээс годрон өвчин тархсныг урьдчилсан байдлаар тогтоосон. Мөн энэ компанийн зөвшөөрөлгүй оруулж ирсэн эцэг малыг арав гаруй аймаг руу зарсан байж болзошгүй байна. Бид мөшгөж ажиллаж байна.
Годрон өвчний улмаас өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Төв аймагт нийт 5871 ямааг устгалд оруулаад байна" гэв.