
АНУ-ын иргэн Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол боллоо. Сонсгол нээлттэй тул иргэд бүртгүүлэн оролцох боломжтой байсан бөгөөд иргэд, УИХ-ыг гишүүд оролцож ,саналаа хэлж, асуулт асууж хариултаа авсан юм. . Сийрүүлбэл,
Иргэн н.Гэрэлмаа: Стратегийн чухал баримтыг Эпштейнд хэн дамжуулсан юм бэ. Албан тушаалтнууд иргэдээ тагнаж чагнадаг хянадаг, өндөр албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Монгол Улсад хяналт шударга ёс байхгүй учраас төрд гарсан хүмүүс үнэхээр зах замбараагаа алдаж байна. Рио Тинто-д Эпштейн ямар үүрэгтэй байсан юм бэ. 24 хүүхэд гээд байгаа ч баримтаар 50-иад хүүхэд алга болсон. Тэдний араас яагаад явахгүй байгаа юм бэ. УИХ ажиллах чадамжгүй гэж ард иргэд үзэж байгаа.
Иргэн н.Сарантуяа: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үрчилж авсан 24 хүүхдээс Монголд баталгаатай байгааг энэ ордонд цуглуулаад ард түмэнд харуулж болох уу. Сураг ажиг тодорхой бус юм яриад байна. Хоёрт, Эпштейний файлд Монголын иргэн хамгийн олон дурдагдсан нь Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн байсан. Эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөгт яг хэн зуучилсан юм бэ. Үүнийг тодруулж өгөөч. Манай эрүүгийн хуульд 16 настай хүүхэдтэй тохиролцоод бэлгийн харилцаанд орж болно гэж заасан тухай хэсэг шуугьсан. Хуулийг шахаж батлуулсан хүн нь тухайн үеийн Хууль зүйн сайд Х. Нямбаатар гэдэг. Эпштейний бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд дийлэнхдээ 14-16 настай байсан гэдэг. Манай хуульд орсон заалт Эйпштейнээс үлгэр авч байгаа юм уу. Бэлгийн харилцаанд орох насыг 18-21 болгож, насанд хүрсэн гэж тооцмоор байна.
Иргэн н.Хишигсүрэн: Би ялтан Ц.Элбэгдоржийг сул явж байгаад гайхаж байна.Найман жил Ерөнхийлөгч байх хугацаандаа маш олон гэмт хэрэг хийсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн хаягдал төмөрлөг нийлүүлдэг байсан. Ц.Элбэгдорж миний амьдралыг орвонгоор нь бусниулсан. Яагаад сул чөлөөтэй яваад байна вэ.Тэр Эпштейнтэй нийлээд олон хүүхэд аваачиж, шарж идсэн. Хэрэг удахгүй илрэх байх. Би Германы Деррик шиг хувийн мөрдөгч хийдэг. Надад маш их баримт бий. Одоо миний амь насанд аюул учрах байх.Надад асуудал үүсч намайг хорлож магадгүй.

Өнчин хүүхдийн төлөөөлөл н.Гантулга: Би өнчин хүүхдүүдийн төлөөлөл байна. Тухайн үед манай асрамжиБи Германы Деррик шиг хувийн мөрдөгч хийдэг надад маш их баримт бий. Одоо миний амь нас аюулд учрах байх
See morйн газраас хоёр бүлгийн 28 хүүхэд авсан байдаг. Тэднээс хоёр хүүхдийг буцаасан байдаг. Саажилттай учраас. Мал ялгаж байгаа юм шиг. Бүтэн өнчин хүүхдүүдэд эцэг, эх гэнэт хаанаас гараад ирсэн юм бэ. Бусад бүтэн өнчин хүүхдүүдийн эцэг, эх яагаад гарч ирдэггүй юм бэ. Сая гуравдугаар сард 21 нь Монголд, бусад нь гадаадад бүрэн бүтэн байгаа гэсэн. Гаргаад ир. Би дүү нартайгаа уулзмаар байна. Доржийн Батыг төдөн онд эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн гээд баримтаа гаргаад ир л дээ. Чулуу хөөлгөөд байх юм. Асрамжийн газарт байсан хүүхэд 18 нас хүрэхээр ажлын байр байдаггүй дарамтад байдаг. Хэн хариуцдаг вэ гэхээр тухайн дүүргийн нийгмийн халамжийн хэлтсийн ажилтан байдаг. 28 хүүхдийг 2015 онд алт угаалгаж байгаа бичлэг гарсан. Үүнийг шалгасан юм уу. Шалгасан бол баримтаа гаргаад ир л дээ. 24 хүүхдийг Монголын ард түмэн нэхэж байна. Алт угааж байгаа бичлэгт нөгөө үрчлүүлсэн хүүхдүүдээс хоёр нь байна билээ. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Тэдний нэгээс ч сураг алга. Болор санг 2006 онд байгуулаад 2016 онд татан буулгасан байдаг. Энэ бүхнийг сайн судлаарай.

Б.Баярбаатар: Надад 24 хүүхдийн овог нэр, регистрийн дугаар бүгд байгаа. Сонсголоор хайхад тэд хаяг дээрээ байхгүй. Нэг ч хүүхэд эцэг, эх дээрээ очоогүй. Эцэг,эх олдоогүй.
“Шилэн” гэх Б.Цогтгэрэл: Шинжээч сайн ажилласан ч зарим нэг зүйл дутуу байна. Ц.Элбэгдорж, Эпштейн, Л.Пүрэвсүрэн нарын урилгыг эргэн харах хэрэгтэй. Маш чухал оройн зоог болсон. Хоёр өдөр дараалан шөнө болох урилгатай байсныг хэлэх хэрэгтэй. Зургийг сайн ажиглавал ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Энхтүвшин гэх хүн зурагт байгаа. Мөн гаднын тусгай албадын удирдлагууд байсан гэдгийг цохон тэмдэглэж хэлье. Шинжээчийн мэдээллээс харахад, өнчин хоёр хүүхдийн мэдээлэл сох дутаж бна. Иргэний үнэмлэхээ ч аваагүй. Тагнуул хууль хүчний байгууллага байгаа учраас асууя. Энэ гэмт хэрэг биш юм уу. Ерөнхийлөгч байсан хүний хүүхдүүдэд ийм явдал тохиолдохоор бусад нь яах вэ. Ц.Элбэгдорж хүссэн үедээ орж ирж, хүссэн үедээ гарч явдаг. Монгол Улс шалгахгүй байхад гадаадын хууль зүйн яамны мэдээлэлд үндэслэснээр хүүхдийн мэдээллийг дөнгөж олж авч байна, дэндүү өрөвдмөөр. Монгол хүүхдүүдтэй холбоотой хүмүүсийн мэдээлэл авъя гэхээр аль ч байгууллагад байхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Тоо баримтаас харахад 2025-2026 оны хооронд бүтэн өнчин хүүхдийн тоо 300 орчмоор огцом нэмэгдсэн байна. Учир шалтган тогтоодог механизм байна уу. Яагаад ингэж огцом нэмэгдэж байна вэ. Хүүхдээ хагас дутуу тоолдог юм бна. Хамгаалж чаддаггүй нь мэдэгдэж байна. Ц.Элбэгдоржийн үрчилж авсан 24 хүүхдийн талаар цагдаагийн байгууллага дахин мэдээлэл өгмөөр байна. Яг шарж идсэн юм уу. үгүй юу. Хаяг дээрээ байдаггүй гэж байна. Юу гэсэн үг вэ. Цагдаагийн байгууллага зөв зүйтэй мэдээлэл өгөөч. Байхгүй бол хаачсан юм бэ. ХЭҮК хүүхдийн эрх бол хамгаалагддаггүй гэж байна. ХЭҮК хэдэн хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байж 24 тэрбумаар судалгааны төв байгуулна гэж төсөвт оруулж ирж байна. Бүтэн өнчин хүүхдийн асуудлаар нэгдсэн тоо судалгаа ч алга.
ХЭҮК-ийн дарга Ж. Хунан: ХЭҮК-ийн гол чиг үүрэг хяналт тавих замаар хүүхдийн эрхийг хамгаалдаг. Хагас бүтэн өнчин хүүхдийн асуудал анхаарал татаж байгаа. Ямар учраас огцом буурч, огцом нэмэгдэж байгаа нь анхаарал татдаг. Хүүхдийн эрхийн зөрчил яагаад гарч байгаад хяналт тавьдаг байгууллага гэдгийг тодруулах нь зүйтэй.
ЭЦГ-ын дэд дарга, хурандаа Мөнхгэрэл: Бид судалж үзсэн 24 хүүхдээс 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй байсан. 24 хүүхдээс 15 нь тодорхой хугацаанд гадаад улс руу зорчиж байсан. Хоёр хүүхэд 2022,2026 онд БНСУ, Япон руу явсан. 22 нь Монголд ажиллаж, амьдарч байгаа. Бид хаана юу хийж байгааг тогтоосон. Хүний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор задлах хориотой.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Хүүхдүүдийн талаарх бүх мэдээллийг татаж авсан. Нийлэмжтэй мэдээлэл байхгүй. Цагдаа, УБЕГ бүгд өөр өөр ирүүлсэн. Ерөнхийдөө бүх эх сурвалжаас авсан мэдээлэл зөрүүтэй. Оршин суугаа хаягаар тухайн хорооны удирдлагатай холбогдоход тодорхойгүй зүйл хариулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүүхдийн мэдээлэл асар их зөрүүтэй байдаг нь үнэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад улс төрийн үйл ажиллагаанд хүүхдүүдийг ашигласан юм байна гэдэг нь ажиглагдаж байна. Асрамжийн газар байгуулаад хүүхдүүдийг шилжүүлж авсан юм байна. Зөвшөөрөлгүй байхдаа 24 хүүхдийг шилжүүлж авчээ. Нэг жилийн хугацаатай. Түүнээс хойш юу болсон юм бэ. Сунгуулах хүсэлт өгсөн үү. Хэдэн удаа хяналт шалгалт хийсэн бэ. Боловсрол анхаарал татаад байна. Хүүхдүүдийн 13 нь арванхоёрдугаар анги төгсөөгүй, 11 нь бүрэн дунд боловсролтой. Ингэж асардаг юм уу. Дээд боловсролтой хүүхэд байна уу. Ер нь хэдэн настай хүүхдүүдийг Болор санд шилжүүлсэн юм бэ. Дандаа ижил ойролцоо насныхан харагдаад байна. Хүүхдүүдийг шилжүүлэхэд баримт бичиг, эдийн засгийн баталгаа шаардах ёстой. Тэр бүгдийг шалгасан уу.
Өнөр бүл төвийн дарга М.Өнөрчимэг: Зөрүүтэй ойлголтод мэдээлэл өгье. Өнчин хүүхдийн тоо эрс буураад байгаа нь нэгт насанд хүрээд, хоёрт, бүтэн өнчин гэж ямар хүүхдийг хэлдэг вэ гэхээр эцэг, эх хоёулаа нас барсан. Сүүлийн үед эцэг, эх нь тогтоогдоогүй, сураггүй алга болсон, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол бүтэн өнчинд тооцчихож байгаа юм. Эрх зүйн баримт бичигтэй холбоотойгоор өсч буурсан тохиолдол байгаа. Хүүхдийн тоо зөрүүтэй байна. Манайхаар бол 28 хүүхдийнх яригдана. Дутсан хоёр хүүхэд манай төвд байгаад насанд хүрсэн. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь. Тэгэхээр нийт 26 хүүхдийн асуудал байна. Болор сангийн тэргүүн Болормаа байсан бол илүү мэдээлэл өгөх байсан байх.
Хөдөлмөр халамж үйлчилгээний дарга Бадрахбаяр: Болор сангийн харьяа асрамжийн газартай холбоотой ХХҮЕГ-ын 79 дүгээр тушаалаар нэг жилийн хугацаанд шинээр хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон. Гэрээтэй холбоотой санхүүжилт олгосон баримт илрээгүй. Хан-Уул дүүргийн архиваас үзэхэд тухайн асрамжийн газартай гэрээ байгулсан баримт илрээгүй.
ЦЕГ: 24 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол илрээгүй. Ялангуяа хүн худалдаалах болон бусад. Харин гэмт хэрэгт холбогдуулан шалгуулсан нэг хүүхэд байгаа.
Боловсролын яам: Гурван үндэслэлд тулгуурлан мэдээлэл гаргалаа. 24 хүүхдийг судалж үзэхэд бүрэн дунд боловсолтой 11, 10 нь суурь боловсрол зэмшсэн, хоёр нь бакалавр төгссөн, гурав нь одоо сурч байгаа. Боловсролын зээлийн сангаас бүтэн өнчин гэдгээр гурван хүүхэд 2916000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан байна. Ихэвчлэн 2001-2007 онд төрсөн хүүхдүүд байна.
ЭМЯ: Хүүхдүүд 2014 оноос хойш 244 удаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Хэдхэн хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа байгууллагаас мэдээлэл авахад бүгд зөрүүтэй. Ичгэвтэр юм. Төр, төрийн албаны үйлчилгээнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Монгол орон даяар нэвтрүүлэг шууд яваа. Хүүхдүүд ерөнхий боловсрол эзэмшихдээ бүгд Монгол Улсад тараад байршчихсан. Увсад хүртэл очиж боловсрол эзэмшсэн байна. Байршлаараа бүгд гарч ирсэн. Шарж идсэн гэх зохисгүй үг битгий хэрэглээрэй буруу шүү.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Эпштейн том асуудал байсан. Хааны угсааны хүнийг хүртэл шоронд хорьсны дараа бид араас нь явж байна. Зайлшгүй хөндөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн Ерөнхийлөгчдийн түүхэнд хамгийн олон хүүхэдтэй гэж пиар хийж байсан. Гэтэл өнөөдөр хаана байгаа нь, эрүүл саруул байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч баримт байхгүй хувь хүний мэдээлэл гэдгээр бүх зүйлийг нуун дарагдуулж байна. Би УИХ-ын гишүүний үүднээс холбогдох газруудад асуулгыг хүргүүлсэн. Ц.Элбэгдорж дэлхийн түүхэнд хамгийн гутамшигтай Ерөнхийлөгч болж байна гэж би харж байна. Өнчин хүүхдүүдээр пиараа хийнэ гэдэг хамгийн адгийн сэтгэлгээ. Хүнлэг хүн ёсны зүйл мөн үү. Пиар сонгуулийн хэрэгсэл болоод зогсохгүй, монгол төр хайгаад олдоггүй, хариуцах газар нь хүүхдүүдээ бид асуумаар байна гээд сууж байдаг. Яг ямар учиртай юм бэ. ХЭҮК статистикийн газартай ойролцоо ажил явуулж баахан дата үйлдвэрлэдэг. Үр дүн байхгүй. ХЭҮК-т барилга байгууламж хэрэггүй, төсөв зардал урсгах хэрэггүй. Тус газрын том том дарга нар нь хаана ч очсон нөгөө датагаа л ярьж суудаг. Бүхэл бүтэн улсын төрийн тэргүүний үрчилж авсан хүүхдүүд гэж дэлхий даяар сурталчилгаа явсан. Ц.Элбэгдорж өнөөдөр энд хүүхдүүдээ дагуулж орж ирээд “Хар даа” гээд сууж байх байсан. Зунжингаа энд тэндхийн наадам хэрэн тэнэж явсан. Санг татан буулгасан дампуурсан гээд хэрэг хариуцагч байхгүй болчихдог. Улсын Ерөнхийлөгчийн үрчлэлтэд амьдарч байсан хүүхдүүд улс орон даяар тархсан нь зохион байгуулалттай гэмт хэргээ нуух гэсэн явдал. Өнчин хүүхдүүдийн араас хэн явах юм бэ. Өнөр бүл хүүхдээ өгчихсөн. Ерөнхийлөгч нь сурталчилгааны хэрэгсэл болгоод монголчуудын өрөвч нинжин сэтгэл дээр тоглолт хийдэг. Хүүхдүүдийн нэгэнтэй ч уулзаагүй байна гэдэг энэ хүүхдүүд одоо ч гэсэн магадгүй айдас дарамтад амьдарч байгаа юм биш биз. Төрийн тэргүүн үрчилж авсан учраас ярих эрхгүй, хоорондоо уулзалдах эрхгүй, Өнөр бүлд амьдарч байсан ах эгч нартайгаа уулзах эрхгүй байгаа нь одоо хүртэл дарамтад байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлээд байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Харамсч байна. Нэгэнтэй нь ч уулзаагүй гэдэгт сэтгэл гонсгор байна. Сонсголыг бүтэн зунжин намаржин ярьж байж хийж байна. ХЗДХ-ийн сайд болоод хамгийн эхэнд хүний эрхийн байгууллагад очиж уулзалт хийсэн. Хувийн нууц, албаны нууц нэрээр гэмт хэргээ далдалдаг нь хавдар хачиг шиг боллоо. Эх, эцэггүй өнчин өрөөсөн ядарч зүдэрсэн хэн нэгний улс төрийн шуналын золиос болж, араас нь анхаарал хандуулах ах дүүгүй эзэнгүй бараа бүтээгдэхүүн шиг болгосон зарим хүнээс ичиж бна. Монгол төрийн хар хайрцагны бодлого байгаа юм уу. Монгол төрд итгэх итгэл үнэмшил ард түмэнд үлдсэн юм уу. Танилцуулсан мэдээ мэдээллийг би сайн мэднэ. Ноцтой далд ярих асуудлууд бий. Сонсголыг зайлшгүй хийх байсан. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүн Эпштейнтэй уулзаж, Бодлогын зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр 2015 онд орж ажиллаад эдийн засаг, зэвсгийн наймаа гээд оролцоогүй зүйлгүй хүнийг монгол төрийн толгойд яагаад авчраад залчихав. Хүүхдүүдийн амь насанд юу тохиов.
Монгол Улсын хууль сахиулах байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байгаа. Жирийн иргэн Е Моngolia-гаас орж авдаг мэдээллээр ЭЦГ ингэж хуурахгүй ээ. Хууль сахиулах байгууллага нэрээр халхавчилсан, төрийн мөрдөс цолыг дур зоргийн хэрэгсэл болгосон этгээдүүд олширч байна. ЕТГ, ГХЯ ямар уулзалт яриа хэлэлцээр болсон, хэн протокол үйлдсэн гэдгийг ил гаргаж, УИХ-д танилцуулах ёстой. Олон улсын санхүүгийн томоохон байгууллагын энэ гишүүдэд 100 мянган ам доллар өгсөн гэдэг. Хэн хэн авсан юм. Хилээр зөрчсөн мэдээллийг яг таг гаргаж ирэх ёстой. Харамсалтай нь, гаргаж чадахгүй байна. Цагдаа нар төрийн тэргүүн байсан хүн гадаад дотоодод хүүхдүүдээ авч явдаг гэж яриандаа хэлж байсан. Ямар зорилгоор авч явсан юм. Тогтоох ёстой.
Нэг зүйлийг тодорхой хэлье. Хүүхдүүдийн хил нэвтрэлтийн мэдээлэл алга байгаа нь 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр халдлага болсон. Маш олон иргэний мэдээлэл устсан. Энэ талаар миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт хаалттай танилцуулахаар төлөвлөж байсан. Яагаад ийм юм болов. Зориудаар устгасан юм уу. Яагаад өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан гэдгийг тусад нь ярих ёстой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2007 онд би “Эвий хонгор үрс минь” гэсэн нийтлэл бичиж байсан. Өвөрхангай аймгийн Уянга суманд ажилладаг алтны нинжа нар “Хүүхэд уйлбал алт олдог” гэсэн домоор хүүхдүүдийг орилуулж байгаад алтаа ухдаг байсан. Энэ дагуу мөрдөлт шалгалт орж үнэн байна гэж нотолсон. Алтны нинжа нарыг хүн чанаргүй гэж улсаараа уйлж хайлсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд хууль бусаар 22 хүүхдийг авчихжээ. Нэгхэн жилийн зөвшөөрөл авчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэхээр долигноод өгчихдөг юм уу. 1, 2 биш 22 хүүхдийг шүү дээ. Ерөнхийлөгч юу ч хийж болдог юм уу. Хүүхэд хамгааллын газрууд үүний араас юу хийсэн бэ. Шалгалт хийсэн үү. Нэг хүүхэд бүр ор сураггүй алга болсон гэж байна, сонсголын баримтад. Цагдаа болохоор ямар ч хүүхэд алга болоогүй гэж байна. Биднийг басаж болохгүй. Минийхээр гурван хүүхэд сураггүй, дөрвөн хүүхэд гадаадад гарсан гэж ойлголоо.
Хоёрдахь удаагийн уулзалт шөнөжингөө болж Эпштейнтэй уулзсан. Монгол охидтой наргих байсан боломжийг алдлаа даа. Нэг монгол охиныг өөрийнх нь визээр гаргах гэсэн чинь эцэг, эх нь зөвшөөрөхгүй байна. Дахиад нэг монгол охин олоод аваад очно гэсэн мейл байна. ЦЕГ үүнийг шалгасан уу. Манай 22 хүүхдээс гарчихаагүй байгаа гэж сэтгэлээ чилээв үү. Миний мэдэхээр Ц.Элбэгдорж Монголоос гуравдахиа зугтчихлаа. Эхний удаад комиссаруудаасаа онгоцны буудал дээрээс зугтаад явчихсан. Дараа нь буцаж ирсэн. Дэлхий нийтэд ковид гарахад эх орондоо хайртай болохоор ирлээ гэсэн. Дахиад зугтсан. Сая сонсгол болохын өмнө хилийн хоригтой байснаа гараад явчихсан. Улс төрийн тохироо хийсэн байх. Ц.Элбэгдоржийг хэн ч дийлдэггүй юм. МАНАН, ер нь аль ч дийлдэггүй. Энэ хүн амьд байхдаа ял сонсох үгүйг мэдэхгүй. Одоо яаж амьд үлдэх вэ гэж айгаад сууж байгаа биз. ЦЕГ, Өнөр бүл үүнд хариулт өгөөрэй.
ЦЕГ: Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Өөрт ногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэг хүүхэд алга болсон, бусад нь хаана байгааг тогтоосон. Шаардлагатай гэвэл танд албан бичгээр хүргүүлье.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Илүү нарийн мэдээлэл авъя гэхээр хувь хүний мэдээлэл гэдэг. УИХ хүссэн мэдээллээ авах танилцах эрхтэй. Хэдэн хүнийг хилээр оруулж гаргасан гэх мэдээлэл явуулаач гэхэд боломжгүй гэдэг эсвэл бие бие рүүгээ чихдэг. Сая учрыг оллоо. Бүх датагаа шатаалгачихсан юм байна шүү дээ. Сураггүй болсон хүүхэд 27-28-тай байхаар байгаа юм. 18 нас хүрээд хуруугаа уншуулж, иргэний үнэмлэхээ ч аваагүй.
Б.Баярбаатар: Өнөр бүлийн тухайн үеийн дарга А 4 цаасан дээр тушаал гаргаад хорин хэдэн хүүхдийн хувь заяаг шийдчихсэн байгаа юм.
Өнөр бүл төвийн дарга М.Өнөрчимэг: Би 2026 оны гуравдугаар сарын 2-нд энэ асуудал сөхөгдөж гарч ирэнгүүт ЦЕГ-т эдгээр хүүхдийн мэдээллийг өгөөч гэдэг хүсэлт явуулсан. Бидэнд ийм хаягт амьдарч байгаа гэдгийг ирүүлсэн. Албан ёсоор үрчилж авсан асуудал байхгүй байгаа.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар. Өнөр бүлийн тухайн үеийн дарга А 4 цаасан дээр тушаал гаргаад хорин хэдэн хүүхдийн хувь заяаг шийдчихсэн байгаа юм. Хууль бус үйлдэл болсон нь тодорхой байгаа.
Асрамжийн хүүхдүүдийн төлөөлөл Гантулга: Тухайн үеийн асрамжийн газрын дарга Ардын багш Дүгэр гэж захирал байсан. Болор санг 2006 онд үүсгэн байгуулсан. Яагаад долоон настай хүүхдүүд байсан гээд байгаа юм бэ. Сансарт байдаг 58 дугаар цэцэрлэгээс 3-6 насны хүүхдүүдийг аваад явчихсан байдаг.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Цэцэрлэгт байсан 5-6 насны хүүхдүүдийг 2010 онд аваад явчихсан гэсэн үг үү. Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө буунгуутаа хүүхдүүдээ буцаагаад өгчихөж байгаа юм уу болилоо гээд. Хамт байсан энэ залуу гэрч байна шүү дээ. Хилээр орсон гарсан баримт өгдөггүй. Бүх хүний мэдээлэл 2024 онд шатчихсан юм байна. Монгол Улсад мэдээлэл байхгүй гэсэн үг болж байна. Таван сая ам доллараар техникийн шинэчлэл хийсэн байгууллагын материал устсан гэхээр одоогийн өгч байгаа мэдээлэлд итгэх аргагүй юм байна. Бага насны хүүхдээр Монгол Улсын Ерөнхийлөгч асрамжиндаа авчихаад алт угаалгаж байгаа бичлэг гарахад дүлий дүмбэ оргиод сууж байжээ. Шалгаагүй гэсэн үг. Хүүхэд хамгааллын газрууд бас дүлий. Та нар бүгд эцэг, эх монгол хүн биз дээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: 2009-2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд доторлодоггүй юм гэхэд гадарлахын хувьд сонсголд оролцож байгаа хүмүүс минь хэлж байгаа үгэндээ хэр итгэлтэй байгаа юм бэ. Эрүүгийн шинж чанартай хүний мах шарж идээд хиншүүг нь үнэртэж байсан аятай ярьж байна. Б.Баярбаатар даргаа, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Монголд байхад миний авсан мэдээллээр, УИХ-ын дарга, сонсгол даргалагчтай хамтдаа хүүхүүдтэйгээ уулзъя гэсэн урилга хэдэн удаа өгсөн гэсэн. Аливаа мэдээллийг хоёр талаас нь харах ёстой. Эпштейн гэж талийгаач болсон хүний асуудлыг ярих гэж байгаа юм уу эсвэл уулзалтад оролцсон албаны хүмүүсийн талаар ярих гэж байгаа юм уу. Үүнд гэрч байх ёстой. Л.Пүрэвүрэн Гадаад харилцааны сайд асан өнөө өглөө манай өрөөнд орж ирсэн. Намайг урьсангүй гээд гадаа үүдэнд сууж байна. Энэ хүний үгийг сонсохгүй юм уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн асарч хамгаалж байсан хүүхүүдийн тухай албаныхны мэдээлэл өгсөн ч зөрөөд бна. Хорь гаруй хүүхэд хаана байгааг нуух хэрэг байхгүй. Болор сангийнхнаас яагаад оруулаагүй юм бэ. Мэдээлэл багатай асуудлыг булзааруулсан хүмүүс нь мэдээлэл өгөөд суугаад байх юм. Л.Пүрэвсүрэн сайдыг оруулж ирээд мэдээлэл авбал сонсгол тэнцвэртэй болно.

Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Сонсголын товыг зургаадугаар сард тогтоосон. ХЗБХ-ны тогтоолоор баталсан. Үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирсэн. Сая есдүгээр сарын 12-нд Монголоос явсан гэсэн мэдээлэл хэвлэлээс авсан. Хяналтын сонсгол нээлттэй яваа. Энэ сонсгол мөрдөн шалгах, гэрч дуудах эрхгүй. 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явсан. Дэг зөрчиж, гэрчийг оруулж ирэх боломжгүй. Хоёрдугаарт, хоёр талаасаа уулзъя гэдэг хүсэлт ирүүлсэн. Би хоёуланд нь татгалзсан. “Заавал хүүхдүүдтэй чинь би уулзаад яах вэ. Та энэ бүхнээ олон нийтэд сайхан мэдээлчих. Тэгээд болоо гэсэн. Миний өргөж авсан хүүхэд энэ байна гээд үүнийгээ л мэдээлчих гэсэн. УИХ-ын дарга хүүхдүүдтэй холбоотой асуудлаа танилцуулах гээд байна уулзчих гэж надад мөн санал тавьсан. Би бас татгалзсан. Гурван удаагийн саналаас татгалзсанаа хэлье.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Та бүхэн Л.Пүрэвсүрэн сайдыг оруулж ирээд үгийг нь сонсчихооч. Гишүүний хувьд үгийг сонсооч гэж хүсэж бна. Зурагт байгаа гол яригдаад байгаа хүн шүү дээ. Түүнийг үүдэндээ сойчихоод бид хээрийн шүүх явуулах гээд байгаа юм уу.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Нээлттэй бүртгүүлээд орж ирэх боломж байсан. Манай сонсгол шүүх хурал биш шүү.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Нэг талын урсгалаар нүдээд байхаар үнэн учрыг олъё гэж байгаа бол оруулж ирэх ёстой.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Сонсгол даргалагчийн хувьд дэг зөрчихгүй. Та нар дараа нь дэг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд өгвөл яах юм бэ. Хянан шалгах дэд хороо байгуулбал гэрч дуудаж болно.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: С.Амарсайхан сайд хууль бус алт олборлолттой, хар тамхитай холбоотой ноцтой баримт хэлж байна.Энэ бүх үйл явцыг шалгаж байна уу гэдгээр Г.Тэмүүлэн сайдад асуулга явуулсан. ХЗБХ хэлэлцүүлэг хийнэ.Улс төрийн сонгуулийн үеэр С.Зориг хэрэг гэдэг ч юм уу Эпштейн гээд дуулиан шуугиан болоод гарч ирдэг ч удалгүй уусаад алга болчихдог. Хүүхдүүдээр алт угаалгасан асуудлаар Ерөнхий сайдад асуулга явуулсан. Тараасан материал дээр Эпштейнтэй Ц.Элбэгдорж 46 удаа, Пүрэвсүрэн 219 удаа харилцсан гэж байна. Хууль хяналтын байгууллага үүн дээр ажиллах ёстой. Бид битүү хатуу зүйл дээр бухимдаад байна. Сонсголд тухайн үйл явдалд оролцогчдийг дуудаж асуух ёстой. Нарийн шинжилгээ хийх ёстой. Нүүрсний болон Долоодугаар сарын 1-ний сонсгол баахан хүн авчраад баахан хүн яриулаад ямар ч үр дүнгүй. 2025 онд болсон утааны сонсголоор 700-800 хүн нас барлаа гэж халаглаад мартчихсан. Энэ сонсголыг үр дүнтэй болгох үүднээс байр суурийг нээлттэй сонсох ёстой. Дэг зөрчиж байна гээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргавал би хариуцагчаар оръё. Талуудыг сонсох ёстой. Бидэнд хүүхдүүдийн нэр нь ирсэн нь ч овог нь нууцлалтай байна. Тэд хүсэхгүй байвал яах вэ. Тэд бас амьдралтай. Тэр хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй. Үнэхээр алт угааж, цианит ашиглаж байсан бол цусанд нь шинжилгээ хийж, нотлох ёстой. Эрүүл мэнд ямар байна, хэд нь гэр бүлтэй болсон энэ бүхнийг тодорхой болгох ёстой. Одоо сошиалаар хүүхдүүдийг шараад идчихсэн гэсэн аймаар зүйл явж байна. Энд гарч ирж байгаа бүх зүйлийг нягтлах үүднээс Хянан шалгах түр хороо байгуулна.
Сонсгол даргалагч Б.Баярбаатар: Би сая сонсголд орох гээд байгаа Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнтэй гараад ойлголцчихлоо. Дэгийн хуулиараа явъя.
Ийнхүү Сонсгол түр завсарлаж, 15.00 цагт үргэлжлүүлэхээр болов.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу