Өчигдөр өглөө буюу аравдугаар сарын 20-нд Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Ар хөндийд өвөлжөөндөө барьж орхисон айлын гэрт хүрэн баавгай орж, гэр орны эд зүйлсийг эвдэлж сүйтгэсэн
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс баавгайн зан авир, орчинд үзүүлэх аюулт нөлөө нь улирлын шинж чанараа дагаад яг одооноос улам аюултай түвшинд хүрч болзошгүйг анхаарууллаа. Учир нь, хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй баавгай хүйтний улирал ойртохын хэрээр улам догширдог аж. Иймээс, иргэд малчид, тээвэрчид та бүхэн баавгай ичих цаг дөхөж байгаатай холбогдуулан өвөлжөө бууц, хашаа хороо, өвсний хашаа,гэрээ эргэхдээ холоос дурандаж ,унаа,техниктэйгээ чимээ гаргаж анхаарал болгоомжтой очихыг онцгойлон анхаарууллаа.