
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,
-Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах,
-УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн санаачлан боловсруулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачлан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл,
-Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах зэрэг 20 асуудал хэлэлцэнэ.
Ташрамд, Ерөнхий сайд Н.Учрал: Бүх төрлийн зөвшөөрлийг 100 хувь цахимд шилжүүлсэн. Иргэдэд хүнд суртал гаргасан нэр бүхий албан тушаалтнуудыг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө гэдгийг өчигдөр мэдэгдсэн билээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу