Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв

Хуваалцах:
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаан 53.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороод эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Илтгэгчээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдлыг томиллоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгыг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн илтгэхээр шийдвэрлэснээр хамтарсан хуралдаан өндөрлөсөн юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх