Даян аварга Б.Орхонбаяр Цагааннуур сумын хүндэт иргэн боллоо

Хуваалцах:
Даян аварга Б.Орхонбаяр Цагааннуур сумын хүндэт иргэн боллоо

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх болон "Найрамдал" Сангийн аж ахуйн 50 жилийн ойн арга хэмжээ болж, энэ үеэр Цагааннуур сумын хүндэт иргэнээр Даян аварга Б.Орхонбаярыг өргөмжлөлөө. Түүнчлэн Цагааннуур сумын найман иргэн, аж ахуйн нэгж Б.Орхонбаярын Даян аварга цолыг 80 сая төгрөгөөр мялаалаа. Энэхүү  арга хэмжээ Цагааннуур суманд энэ сарын 14, 15-нд хоёр өдөр болох бөгөөд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх