
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 давхарт байрлах орон сууцны нэг айлд өчигдөр 17:02 цагт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход тухайн айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан байна. Тэсрэлтийн улмаас нэг иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд гал түймэр гараагүй аж.
Иймд иргэд ахуйн хэрэглээний газны баллон, савлагааг ашиглахдаа дараах аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Үүнд:
Иргэд та бүхэн газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.




