Битүүнийг амралтын өдөр болгох өргөдөл санаачилжээ

Хуваалцах:
Битүүнийг амралтын өдөр болгох өргөдөл санаачилжээ

Иргэн Г.Номин-Эрдэнэ Цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох тухай хууль батлах өргөдөл санаачилжээ. Тэрбээр "Ёс уламжлалаар бол Цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай. Энэ бүхнээс товчхон дүгнэхэд битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдалд битүүн нь ажлын өдөр байдаг тул баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачилгыг гаргаж байна" гэжээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх