М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: Дарханы замыг Хятад компаниуд чадахгүй гэж байгаа бол энэ ажлаас гарцгаа

hi

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж, үүссэн асуудлыг газар дээр нь шийдэхээр Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж байна.

Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ажлаа хийж гүйцэтгээгүй Хятад улсын компанийн удирдлагуудтай уулзах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Нэг жилийн өмнө ирээд сүүлийн удаа боломж олгоод сануулаад өнгөрсөн. Өнөөдөр Жанжин штабаас бусад ажил сайжраагүй байна гэдэг мэдээлэл өгч байна. Би та нартай ямар нэгэн байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. Монгол Улсын Засгийн газар өгсөн мөнгөөрөө хариуцлага тооцох гэж ирж байна.

Та нарыг шалгаруулсан албан тушаалтангуудыг АТГ-т өгнө. Ажлыг чинь шалгахаар аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Танай компаниудтай холбоотой асуудлыг төв Засгийн газарт чинь тавина. Та нар санхүүжилтээ гаргаад энэ ажлаа хийвэл хий, боливол боль!

Энийг манай үндэсний ААН-үүд хийчих боломжтой. Тодорхой асуудлаа хэл! 1.4 сая доллароор юу хийсэн юм" гэв.

Хаха 3 6 Таалагдсан 0 Гунигтай 5 Нүдний булай 19 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3