Цаг агаарын байдлаар сүүлийн хэдэн хоног 30 гарсан хэмтэй байгаа. Тиймээс нарны хүчтэй тусгал их байгаа өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа явах нь хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.
Нарших нь зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч өртөх боломжтой. Харин нарны илч их үдийн үед хамгийн их тусдаг.
Урьдчилан сэргийлэлт:
-Наранд аль болох бага явах
-Нарны хамгаалалттай нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэсгүүдийг хамгаалах, аль болох ил гаргахгүй байх
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах
Наршсан үед илрэх шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18 цаг
-Дотор бачуурч нозоорох
-Огидос хүрэх, бөөлжих
-Суулгах,
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
-Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.