Цагдаагийн байгууллагаас 2017 оны 10 сарын 30-наас эхлэн “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангах үүднээс гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд болон тусгай дуут болон гэрэл дохио тавьж, ашиглах эрх бүхий байгууллага болох Гадаад харилцааны яам, Нийслэлийн төр захиргааны авто бааз зэрэг төрийн байгууллагуудын 1100 орчих тээврийн хэрэгслийг шалгаснаас 102 зөрчил илрүүлж 22 иргэнийг 1.025.000 төгрөгөөр торгож хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Нийт илэрсэн зөрчлийг төрөлжүүлбэл:
- Зөвшөөрлийн хугацаа дууссан-30
- Зөвшөөрөлгүй-66
- Зөвшөөрлийн он засвартай-3
- Зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил тус тус илэрсэн
Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гудамж замын хяналтаар улсын хэмжээнд “ Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам ” зөрчсөн 156 зөрчлийг илрүүлж 16,460,000 төгрөгийн торгууль ногдуулан ажилласан байна.
ТУГ.мн