МЭДЭЭУЛС ТӨР

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү

Хуваалцах:
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү
Монгол улсын үндсэн хуулийн 16 - р зүйлийн 2 - т тусгаснаар “ Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ” хэмээн заасан байдаг. Гэтэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд амьсгал боож бачуурам гашуун манан дунд амьдарч байна. Жил болгон л утаатайгаа тэмцэж, хөрөнгө мөнгө төсөвлөх юм. Одоо түүний үр дүнг эрж хайж, үр дүнг танилцуулах нь илүүц биз. Иргэдийнх нь уушиг, өдөр бүр амьсгалж байгаа утаа хамгийн том үр дүн, нотолгоо шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү Жишээлэн дурьдвал: 2011-2017 онуудад агаарын бохирдлыг буруулах чиглэлээр 143 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үр дүн нь харагдахгүй ажлууд гүйцэтгэсэн болж, төсөвлөсөн хөрөнгийг завшдаг арга дэлгэрээд байна уу даа гэмээр.  2018 онд л гэхэд 2,8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн аж. Мөн 2012-2016 онд төрийн эрхэнд гарсан нөхдүүд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар утаанаас гарахаар төлөвлөж тус ажилдаа нийт 104 тэрбум гаруй мөнгө төсөвлөсөн. Энэ ажлын үр дүн одоо хаана байна вэ ? Нүдэнд үзэгдэж гарт баригдах бодитой бүтээн байгуулалт бий болсонгүй, төсөвлөсөн мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй. 2012-2016 оны хооронд 7000 барилга барих төлөвлөгөөтэй байсан хэдий ч, 5000 орчим нь шугам сүлжээ болон бусад асуудлаас үүдэн зогсонги байдалтай болсон. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 600 гаруй нь түрээсийн сууцанд амьдарч,  400 гаруй иргэн гэр оронгүй, гудамжинд гарсан байх юм. Утаа гэр хорооллоос л үүдэн ихсэж байгаа мэт утаагүй зуух, түлш гэх зэрэг үр дүнгүй ажлуудыг гүйцэтгэсээр. Бүр сүүлдээ утааны маск ч гэх шиг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү Нийслэл хотод буй бүх автомашины янданд утааны маск зүүх үү? Тэгвэл гэр хорооллоос гадна агаар бохирдуулагч, утааг минут секунд тутамд үйлдвэрлэдэг автомашинуудад ямар арга хэмжээ авах вэ? Автомашин хотын утааны 10 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Сүүлийн 4 жилийн үзүүлэлтийг харахад машины тоо жилд дунджаар 13.2 хувь буюу 30 гаруй мянгаар нэмэгддэг аж. Ялангуяа он хуучин машинууд хэвийн хэмжээнээс харьцангуй их хүнд металл ялгаруулдаг гэнэ. Шууд хуучин машин явахыг хориглоно гэх нь өрөөсгөл ойлголт хэдий ч, тохиромжтой арга хэмжээг авах нь зүйтэй болов уу? 2013 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол буюу утааг хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлд албан ёсоор бүртгэсэн байдаг. 2016 оны Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Саймон Фрайзерийн сургуультай хамтарч “Угаар 1” судалгааны дүнд жилдээ агаарын бохирдол, утаанаас болж 130 хүүхэд, 1400 гаруй насанд хүрсэн хүмүүс нас барж байгаа тухай мэдээлсэн. Өөрөөр хэлбэл утааны асуудал нь нийгмийн аюулын хэмжээнд ирсэнийг илтгэж байна. Түүнчлэн 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1% – иар нэмэгдсэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү Төр засгаас утааг бууруулах талаар маш олон төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй юм. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Үүний хүрээнд ногоон зээлийн сан, гэр хороололд дэд бүтэц холбох зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч энэ нь тун хангалтгүй. Гэхдээ утаа нэг л өглөө босоход бирд үлээсэн мэт алга болохгүй нь ойлгомжтой. Гэвч он дараалан хөрөнгө төсөвлөн хийсэн ажлын үр дүнд ядаж жилээс жилд утаа нэмэгдэхгүй байх ёстой атал хоолой аргуулсан гашуун утаа нэмэгдэх нь эмгэнэлтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү Ард иргэдийн нэг хэсэг нь “  утаанаас салахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөх хэрэгтэй, үлдсэн хэсэг нь хотыг нүүлгэж шинэ байгуулахаас нааш утаа арилахгүй. Утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад гэр хорооллыг дахин төлөвлөөд ч нэмэргүй гэлээ. Ингэхээр бидэнд ямар гарц байна вэ? Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү? Үр дүнд хүрэхээр дорвитой ажил яаравчлан хийхгүй бол ураг зулбах, төрөлхийн гажигтай нярай төрөх, хорт хавдраар өвчлөх гэхчлэн утаанаас үүдэлтэй өвчлөл, эндэгдлүүд нийслэлд амьдарч буй 1 сая 500 гаруй иргэний амь нас, эрүүл мэндийг заналхийлж байна. Иргэд, бяцхан үрсүүд нь өвөлдөө утаанаас үүдэлтэй өвчлөл, ханиад томуугаар өвдөж, эмнэлгийн коридорт эмчлүүлэн хэвтэх дүр зураг дэндүү их.

Ирээдүй болсон бяцхан дүү нар минь бачуурам утаан дунд амьсгал давчдан өсөж, энэ улсад аюулын харанга дэлдэхээр болж.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл хотыг нүүлгэх үү

М.Хишигдэлгэр


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

why not try here 2018-02-27 04:01:31

I just want to mention I am just newbie to blogs and actually loved your website. Very likely I’m planning to bookmark your blog . You amazingly come with very good article content. Bless you for sharing your webpage.

gerle 2017-12-08 17:58:38

Helhees hiij bga ym yu ch bhgui toriin tolgoi bga hed ni owold ni ah duu amrag sandnaa hogjiltoo ornuud ochiod owoljihnoo oorsdoo heden uulin tsaana amidrana darhan tsaaztai gazaraa ard tumnee yamar gazar yaj amidarch bgaag medehgui bgaa sh dee ogloo ert ger horooldoo ireed neg uzeech ta nar

irgen 2017-11-15 13:00:03

ger horoololiin dahin tuluwlultiig boditoi erchimtei hiih heregtei.odoo ene ajil zogsongi bn shude.nernees tsaashgui bh yumda.iim bolohoor yaj ene haranhui utaanaas salah bileede.

Utaanii esreg 2017-11-15 12:46:24

zuw shv bid utaanii asuudliih tsag vrgelj hondoj bh heregtei heden said darga nar ni utaagaar dalimduulj mongo idej bga ni vneen ichih heregtei nylh hvvhdvvd hetsvv bn shv de tsag minut tutamd l haniad hvreed hetsvv bn shd

Зочин
Сэтгэгдэл бичих