МЭДЭЭУЛС ТӨР

АТГ-с Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэгт дахин шинээр Эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хуваалцах:
АТГ-с Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэгт дахин шинээр Эрүүгийн хэрэг үүсгэлээ
АТГ-аас Ч.Сайханбилэгт дахин шинээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Энэ удаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхдаа эрх тушаалаа ашиглан баталсан Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээс хойших гэрээний төлөвлөгөө болон бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлжээ. Энэ тухай АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдэгдсэн. Ч.Сайханбилэгийн дээрх үйлдлийн талаар өмнө нь нэр бүхий гишүүд Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулалгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тул шалгах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Мөн үүний өмнө АТГ-с Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт "үйлдвэрийн 49 хувийн хувьчлал буюу 330-р тогтоолтой холбоотой асуудлаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-н өмчид шилжүүлэх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэл бий. Уг тогтоолыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-р шийдвэрлэх ёстой зүйлийг яаран Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж болохгүй гэж сөрөг МАН-хан тухайн үед мэдэгдэж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дур мэдэн намынхаа хэсэг нөхөдтэй шийдвэр гаргаж 330-р тогтоолыг батласан нь шалгалтаар нотлогдсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болж засаглах эрхээ авсан МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Л.Мөнхбаатар, Л.Энхболд нар 2017.01.24 сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дээрх тогтоол хууль зөрчсөн болох нь нотлогдсон гэж мэдэгдсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа. Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал, Хоёрдугаарт, 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх асуудал, Гуравдугаарт, банктай холбоотой худалдан авалт болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар, тус үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас 2016 оны  арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд хүрээнд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөлөл багтсан мэргэшсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан. Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худалдан авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудлыг шалгаж үзээд хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ажлын хэсэг гаргасан ”- гэсэн юм.    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

2018-03-01 20:46:01

Tiishde are I bga bag hamt olniigni ileruuleech

Зочин
Сэтгэгдэл бичих