
Зайсанд байрлалтай түргэн хоолны сүлжээ дэлгүүр “KFC”-гийн тахианаас хордсон хүмүүсийн тоо 70 гаруйд хүрлээ. Одоогийн байдлаар 30 гаруй хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 нь хүүхдүүд байгаа бөгөөд хамгийн бага нь 3 настай хүүхэд байгаа юм. Цаашид дээрх тоо нэмэгдэж магадгүй.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Зайсан дахь "KFC"-ын салбараар 8,9,10 өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д эмчилж байгааг тус байгууллагаас энэ сарын 12-нд мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр тус салбарт Хан-Уулын байцаагч нар томилогдож ажилласан. Ажиллах хугацаанд тоног төхөөрөмжөөс арчдас, хоолны дээж, ундны усны дээж авч шинжлүүлсэн. Мөн Зайсан дахь "KFC"-ын салбарт ажилладаг 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээг авсан. Уг шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс өгөөгүй байна. Уг зөрчил дээр зөрчлийн хэрэг нээж, прокурорын зөвшөөөрлөөр тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон.
Мөн Монгол дахь “KFC” түргэн хоолны газар нь үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог гэв.
Уг сүлжээг анх Монголд дэлгэрүүлсэн “Таванбогд” групп бөгөөд албан ёсоор мэдэгдэл өглөө.





