
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.03.07/ төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэтээс дөнгөж сая орж ирлээ. Төрийн ордонд хоёр жилийн турш яригдаж байсан шудрага бус явдлыг цэгцлэх гэхээр хаана очоод гацдаг вэ гэдэг асуулт олон нийтэд ойлгомжтой болж байгаад баяртай байна. Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байгаа вэ гэдэг та бүхэнд ойлгомжтой болж байгаа байх аа. С.Зоригын хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа вэ гэдэг ойлгомжтой байгаа байх аа.
"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуулал сонгуулийн өмнөх нь болсон. Сонгуулийн дараагаас Ц.Нямдорж сайдын "Бахиар хавьч"-аад байна гэдэг нь туйлын тодорхой харагдаж байна. ЗГХЭГ-ын даргаар томилогдсоны дараа энэ асуудал хаана хүрээд, ямар байдлаар гацдаг вэ гэдгийг улс төрчид болон олон нийтэд ойлгуулахыг хичээсэн. Төрийн цагдаа ажлаа хийж байгаа юм байна. Одоо Төрийн банк, Эрэдэнэт үйлдвэр, Бондуудтай холбоотой асуудлууд ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газарт бүх материал нь байдаг ажлаа хийсэн байдаг юм байна. Харамсалтай нь альваа асуудал дээр хэрэг үүсгээд шалгая гэхээр Нийслэлийн Прокурор гэдэг байгууллага байнга хаалт тавьж, байнга өмгөөлж ингэж явжээ. Уржигдар Шинжан-шинпа гэдэг компани төрийн банк, Монгол банкнаас зээл авсан тэр хэргийг Прокуророос татаж авсан гэдэг мэдээлэл өгч байна. Нэг үгээр дахиад замхруулах асуудал руу орж байна. Тэгээд шүүх дээр очиж гацдаг.
Би та бүхэнд эмгэнэлтэй мөртлөө ойлгомжгүй байгаа ганцхан жишээ хэлье. Жишээлбэл, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил гацсан байгаа. Энэ асуудал гацсан 5-н шалтгааны нэг нь Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан газар дээр нь Төв аймгийн сумын засаг дарга газар олголт хийгээд, шүүх тэрнийхэн талд шийдсэн. Энийг Японы талд Монгол улсын Засгийн газар тайлбарлаж чадаагүй гэсэн. Яагаад гэвэл Японы Засгийн газар хэзээ ч энийг ойлгоход туйлын хэцүү. Энэ мэтчилэн олон асуудал өнөөдөр АВИЛГАЛЖСАН шүүхийн систем дээр очиж гацаж байна.
Өнөөдөр төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид маань өөрийг нь сонгоход тусалсан бүлэглэлийн удирдагчиддаа үйлчилж байна. Цаашдаа энэ асуудлыг Парламентийн түвшинд олон нийтийг оролцуулан нухацтай ярихаас өөр гарцгүй байдалд Монгол улс оржээ.
3-аас 4-н хүнийг саатуулахтай холбоотой асуудал явсан. Улс төрчидийн хувьд ч, бидний хувьд ч тэр ярьж байсан. Нийгмийн ийм олон анхаарал дундуур нэг хоногж өөрсдийнхөө томилсон эзнийг тэнд байлгаж чадахгүй арчаагүй байдалд Монголын хууль, хяналтын байгууллага бүхэлдээ орсон байгааг ажиглана харсан байх аа. Болдбаатар гэдэг шүүгчдээр очиж байсан зүйл гэнэт тэр хүнийхэн бие нь өвдлөө гэдэг нөхцөл байдлаар солигдоод тэгээд яасан бэ гэвэл Хувьтөгөлдөрийн хүү Идэр гэдэг шүүгчийг томилсон. Ийм шүүгчээр шийдүүлэх гээд байна гэдэг мэдээлэл ирсээр байсан. Энэ хэвлэл мэдээллээр явсаар байхад ингээд болж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Прокурор дээр яллагдагчаар татах уу? үгүй юу? гэдэг асуудал яригдана. Яаж шийдэхийг Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн нүдээ чилээн харж байгаа. Үнэхээр шудрага ёсны төлөө ёстой, сонгуульд шудрага байна гэж амлаад парламентийн олохныг бүрдүүлсэн юм бол түүндээ хүрээчээ гэж Парламентийн гишүүддээ уриалахыг хүсэж байна.
Одоо туйлын ойлгомжгүй нөхцөл байдалд байна. Энэ нөхцөл байдлаас гарах эр зоригтой Монгол улсын парламент ажлаа хийгээсэй. УИХ-ын гишүүд эвлэлдэн нэгдэж, үндсэн хуулийн реформ, шүүхийн реформ, хууль хяналтын байгууллагуудын реформ хийж байж Монгол улс цаашаа явах юм байна гэдэг нь тодорхой болж байна. Хөшигний цаана болгдог зүйлс Монголын ард түмэнд ил болж байна. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийг цаашдаа үргэлжлүүлэн тэмцэх болно. Монгол улсын Ерөнхйи сайд удаа дараалан дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Монгол улсын Засгийн газар шат шатандаа хүчгүйдэж байгааг харж болно. Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудал захиргааны хэргийн шүүх дээр бүх асуудлыг нь унгаачиж байгаа юм. Тэр унгасан шүүгч нь М.Батсуурь гэж Эрдэнэтийн 49 хувийн мөнгө угаалтанд оролцсон 8 компаны нэг нь аавынхан байгуулсан байх жишээтэй. Энэ мөнгө угаалтын систем 99.999 хувийн магадлалтай баримттай хэрэг. Энэ бол 400 сая долларын асуудал. Гэтэл ийм хэргийг булзайруулж чадаж байгаа шүүх болон прокурор энгийн иргэн, аан-тай холбоотой асуудлыг яаж шийдэх нь эргэлзээтэй. Яаж тэд нар хуулийн алхыг зөв талд шийднэ гэсэн итгэлтэй Монголын ард түмэн явах юм бэ !! Яаж ийм бүлэглэл, байгууллагатай бизнесийн энгийн хувийн хэвшил өрсөлдөх юм бэ !!
"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар онцгой дэглэм тогтооно гэдэг бол Засгийн газар хяналтандаа авч, тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх УИХ-ын дахин сунгаж болно. Цаашдаа хуулийн өмнө бүгд тэгш байх нийгмийн төлөө тэмцэе гэж та бүхэнд хэлхийг хүсэж байна. Баярлалаа" гэв.






33 минутын өмнө

41 минутын өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу