ДЭЛХИЙД

2025 он гэхэд нисдэг такси хэрэглээнд нэвтрүүлнэ

Хуваалцах:
2025 он гэхэд нисдэг такси хэрэглээнд нэвтрүүлнэ

    Германы “Lilium Avaition” компани зорчигч тээврийн салбарт 2025 он гэхэд нисдэг такси нэвтрүүлэхээр зорьж байгаа ажээ. Компанийн зүгээс тус тээврийн хэрэгсэл нь 36 ширхэг цахилгаан сэнс бүхий хөдөлгүүрээр тоноглогдсон хоёр ширхэг далавчтай байхаар зохион бүтээгдэнэ гэдгийг онцолжээ. Олон сая оршин суугчтай хотын авто тээврийн салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа нисдэг такси гэж нэрлэгдэх  “Lilium Jet”-д нислэгийн зориулалтын хөөрөлтийн болон буултын талбай шаардагдахгүй юм байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 300 хүртэлх км замыг 300 км цагийн хурдтайгаар туулах боломжтой бага оврын агаарын тээврийн хэрэгслийн үнэ тийм ч өндөр үнэтэй бус харин энгийн автомашинтай дүйцэхүйц үнээр зах зээлд худалдаалагдах ажээ.

Мөн агаарт нислэг үйлдэж байхдаа дуу чимээ бараг гаргахгүй буюу мотоциклийн чимээнээс ч бага чимээ гаргана гэдгийг “Lilium Avaition” компанийнхан онцолж байна. Түүнчлэн Тэсла компанийн үйлдвэрлэн гаргадаг цахилгаан автомашинд ашиглагддаг эрчим хүчний үүсгүүрийн тусламжтайгаагаар ажиллах цахилгаан хөдөлгүүр нь эдийн засагт хэмнэлтэй байх болно гэж зохион бүтээгчдийн зүгээс мэдээлжээ. Харин аюулгүйн байдлыг хангахын тулд тусгай зориулалтын шүхрээр тоноглогдсон юм байна. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар эхний ээлжинд ашиглалтанд оруулах агаарын такси амжилттай хэрэгжвэл цаашид зорчигчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар онцолсон юм.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих