ДЭЛХИЙД

Саудын Араб анхны ачаа болон зорчигч тээврийн агаарын таксины аппликейшнийг нэвтрүүлжээ

Хуваалцах:
Саудын Араб анхны ачаа болон зорчигч тээврийн агаарын таксины аппликейшнийг нэвтрүүлжээ

Саудын Арабын Тээврийн яам болон хотын агаарын тээврийн чиглэлээр мэргэшсэн “FlyNow Arabia” компани нь агаарын таксигаар ачаа болон зорчигч тээврийн аппликейшн нэвтрүүлсэн байна. “FlyNow Arabia” компанийн гүйцэтгэх захирал Ивонне Винтер тавдугаар сарын 20-нд “Энэ онд Тээврийн яамтай хамтран Хаан Абдуллагийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд туршилтын хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Компани нь хүн ам суурьшсан газруудаар нэг сая миль хүртэлх зайд ачаа тээвэрлэх зорилготой" гэжээ.

“FlyNow Arabia” компани 2030 он гэхэд агаарын тээврийн салбарт ахиц дэвшил гаргаж, Эр-Риядыг нисгэгчгүй такси үйлчилгээ үзүүлдэг дэлхийн анхны хот болгохоор зорьж байна. Одоо байгаа мэдээллээр “eCopters” нь бүхээг, өргөх төхөөрөмж, батерейны цахилгаан дамжуулагчтай. Австрийн Зальцбург хотод 2019 онд байгуулагдсан “FlyNow Arabia” компани "экоптер" гэгддэг цахилгаан нисдэг тэрэгний загваруудыг бүтээсэн.

Эдгээр онгоц нь урьдчилан тогтоосон маршрутын дагуу автоматаар нисэж, ачаа болон зорчигч тээврийн үр ашигтай тээвэрлэлтэд хувь нэмэр оруулах аж. Уг цахилгаан нисдэг тэрэг нь 200 кг хүртэл ачаа тээвэрлэх чадалтай бөгөөд цагт 130 км хурдтайгаар 50 км хүртэл нислэг хийх боломжтой аж.  2024 оны эхээр тус улс Меккагийн хойд хэсэгт хөгжиж буй футурист хот болох NEOM-д нисдэг такси ажиллуулна гэдгээ зарласан. NEOM нь 2021 оноос хойш Германы “Volocopter” фирмтэй хамтран “Volocopter”-ийн eVTOL загварууд болох хот доторх агаарын таксины үйлчилгээнд зориулсан “VoloCity”, NEOM-ын бүс нутаг дахь хот хоорондын нислэгт зориулсан “VoloRegion”, ачаа тээврийн “VoloDrone” загваруудыг байрлуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.

https://www.intellinews.com/saudi-arabia-launches-first-cargo-and-passenger-air-taxi-application-382437/?source=saudi-arabia


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих