
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү: "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 20 хүний нэг хүнд коронавирус илэрлээ. 17 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эдгэж, 13 хүн эмчилүүлж байна. Өнгөрсөн өдөр 232 шинжилгээ хийсэн үүнээс нэг коронавирусын тохиолдол илэрч, бусад нь сөрөг гарсан. ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ирсэн 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа Солонгос Улсаас ирсэн 110 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн эмчийн хяналтад байна" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу