
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон учраас дэд ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байсан. Тэгвэл Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн томилогдохоор болжээ.

"Монголбанк"-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон "Төрийн банк"-ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гэж хэн бэ?
Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү нь юм.
2016-2018 онд тэрээр "Хөгжлийн банк"-нд Дэд захиралаар Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захиралаар ажиллаж байгаад 30 гаруйхан насандаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр "Төрийн банк"-ны гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллах болжээ. Сургуулиа төгсөөд таван жил мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан түүнийг "Хөгжлийн банк"-нд Дэд захиралаар шууд томилон хоёрхон жил ажлуулаад ард нь өнөөдрийн ажлыг байрыг бэлдсэн байгаад улс төрийн татаас нөлөөлсөн үү.
Боловсролын байдал:
-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:
-Польшийн Төв банк-2009 он
-Германы Төв банк-2011 он
-ОУВС-д 2012 он
-Энэтхэгийн Төв банк-2013 он
Ажилласан байдал:
-Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
-Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
-Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ.
Улсын, Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Үүний тод жишээ нь "Монголбанк" , "Төрийн банк" юм.
У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэлдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг 2018 оны нэгдүгээр сард чөлөөлж, түүний оронд Г.Дөлгөөн хэмээх залууг томилсон байдаг. Тэгвэл өнөөдөр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөнийг ахин томилох шийдвэрийг гаргажээ.

Сайд өөрийн хүмүүсээр хүчээ сэлбэж буй бас нэгэн тод жишээ нь 2020 оны УИХ сонгуульд Г.Дөлгөөний аав болох УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбыг нэр дэшүүлэхээр болсон.
МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нь хэнтий аймгийн уугуул иргэн. Үүгээрээ Хэнтий аймгийнхныг дэмжиж буй Ерөнхий Сайдын дэмжлэг гэлтэй.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-05-07 23:52:20
bolio neeree. uunees sain zaluus zunduu shuu. Huk ch hudal selem erguuldeg nuhurshde
Зочин 2020-05-07 12:55:46
ZA DAA ERN 1 NOMEROOR N TAWCHIHGUI YU DOO
Зочин 2020-05-07 12:54:55
UNEN MOTORTOI NAAJIINAA
Зочин 2020-05-07 12:53:20
GANBYAMBA CHDEE. SHULS USREEL BURUU ZOWGUI BURDAG NEGEN. HUUK ENIIGEER YADAG BA AA