МЭДЭЭОнцлох

Заамарын "Шижир Алт"-руу явдаг таксины жолооч нар дурын үнээр үйлчилдэг

Хуваалцах:
Заамарын "Шижир Алт"-руу явдаг таксины жолооч нар дурын үнээр үйлчилдэг

      Засгийн газраас шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж 300 төгрөгөөр бууруулна гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ нь 4-р сарын 13-ны өдрөөс эхэлж биеллээ олж зарим шатахуун түгээх станц үнэ буулгасан. Тэгвэл өнөөдөр түгээмэл хэрэглэгддэг АИ-92 шатхууны үнэ 1310-1400 төгрөгний хооронд хэлбэлзэж байна. Шатхууны үнэ мэдэгдэхүйц хямдарч байгаа хэдий ч иргэдийн амьдралд нөлөөлсөнгүй. Үүний тод жишээ таксиний мөнгө километр тутамд 1000 төгрөг хэвээр байна. Мөн засаг захиргаа, хараа хяналтгүй орон нутгийн таксинууд өөрсдийн дуртай үнээр иргэдэд үйлчилж байгаа талаарх гомдол Туг.мн сайтын редакцид ирсэн юм.

Тодруулбал Төв аймгийн Заамар, Хайлааст 3-р баг буюу хүмүүсийн сайн мэддэгээр Монгол сов, Шижир алт гэгдэх газрын таксинд явдаг жолооч нар өөрсдийн дураар үнээ тогтоож иргэдийг хохироож байна гэнэ. Тус газар нь Улаанбаатар хотоос 260 км зайд оршдог. Баяннуурын замаар явахад 200км засмал, 60км сайжруулсан шороон замаар явж очдог байна. Шижир алтад алтны уурхайнууд олноор байрладаг. Иймээс байнга хүмүүс зорчдог талыг ашиглан 260км зам туулахад нэг хүний 30 мянган төгрөгийн үнэ хөлстэй байдаг гэнэ.

Иргэдийг бухимдуулж буй зүйл нь арын суудалд дөрвөн хүнийг шахаж суулгадаг. Дайвар зүйлийг 5-10 мянган төгрөгөөр авч явдаг. Маш хурдтай, сэгсчиж явдаг гэх гомдлууд байна.

Жолооч хүн зорчигч нарын аюулгүй байдлыг хангах, тав тухтай байлгах үүрэгтэй. Хөлсөө өгч үйлчлүүлж байгаа хүн ч эрхээ эдлэх хэрэгтэй. Машины арын суудалд гурван зорчигч суух ёстой байдаг бол дөрвөн хүнийг шахаж суулгаад хурд хэтрүүлэн орон нутгийн замд хэнэггүй, хариуцлагагүй ажиллаж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, хараа хяналтыг сайжруулах нь зөв. Улаанбаатараас Хэнтий аймгийн төв болох Чингис хүртэл 330км, төлбөр 20 мянган төгрөг.

Улаанбаатар, Шижир Алтны хооронд ч 20 мянган төгрөгөөр зорчигчдоо авах бүрэн боломж байхад мөнгөний араас хэт шунан монополдож буй жолооч нарт холбогдох байгууллагууд анхаарах цаг болсон. Он гарснаар коронавирус дэлхий дахинд эдийн засгийн хямрал, ажил зогсолттой байхад хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй.


Хуваалцах:
2Хаха
4Таалагдсан
1Гунигтай
5Нүдний булай
13Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-06-12 01:04:27

Хүмүүсийг хүчилж суулгаагүй. Түргэн шуурхай найдвартай гэж л сууж бга шүү дээ. Тендерийн автобус 7-8 цаг явж бна. Такси бол 4-5 цаг явж бна. Аль аль талдаа цаг зав ажлыг хурдан амжуулдаг. Тэд ч мөн ар гэр амьдралтай хүмүүс шүү. Сонголт таных.

Зочин 2020-06-12 00:59:37

Хүмүүсийг хүчилж суулгаагүй. Хурдан найдвартай түргэн шуурхай гэж л өөрсдөө сонгож бга бх да

Зочин 2020-06-09 13:44:51

Ene gonginood baigaa humuusiig hucheer suulgaad mongiig ni avtsan uu? Ulihaasaa omno bod!

Зочин 2020-06-09 07:59:39

Taksi ni hot dotor ywahaas ch hymd amar l yum bn lee. Genet ywah hereg garaad ywj l bdag. Gaigvihen tawag hoolnii vne. Gants yum tatwal ternees ch ih garna doo. Ajil amjuulahad amar l yum bn kee

Зочин 2020-06-08 06:54:38

Үнэн шүү

Зочин 2020-06-07 00:33:41

Ta nariin daiwriig awj yawax albagvi uguhgvi bxas l boloo guij ugchuud hutsaad bxiin

Зочин 2020-06-07 00:32:39

Suu gj guigaagvi shdee suux ni l suug

Зочин 2020-06-06 04:00:37

Ёстой үнэн шүү. Ард суудлын буланд суулгавал зардлаа багасгамаар да

Зочин 2020-06-06 02:42:10

ta nar ulun tsarailj, orilj haltaij zogsdoggvi bol bid nar suuhgvishd, arai l uujuu taiwan taw tuhaa bodood suudg ch ta nar tegdgvishd. Za tgd 2 taxi hamt garah ym bol hoorondoo uraldaad shaaj ugdug bizdee.

Зочин 2020-06-06 02:39:10

Amia hicheesen neg tiim adgiin zantai, bi l bolj bwal busad ni hamaagvi gj bddg ymuu haashien, hoinoo 4, 5r ni chiheed hvvhdiig ni uwur deer ni suulguulaad mal chihsen ym shg mdrel galzuu soliotoi ni mdegdehgvi dawhidag chine ugaasaa vnenshdee.

Зочин 2020-06-06 02:36:26

hvnii barj idehgvi ymaar ywtsiim shg bhaa bolimoor ym!!

Зочин 2020-06-06 02:35:22

zam ni aimar ntr tiim l ym bol ywahaa bolichooch, amia hicheedegshigee busdiig bas bodoj vzeh heregteishd, daiwar ugch ywuulahad l 15kgr awch ywna ch ghshg. dawartsan sheesnvvd!

Зочин 2020-06-06 02:32:31

tiim l ym bol uur ajil hiigd ywaach, shuudand bagtah shingeh zai vldehgvi l ywtsgaadag vy bdag, haa gazarluu l taxi ywdag shdee, vilchlvvlegch ch gsen hvn shdee, ta nar idej uudg bol bid ch adilhn, umsuj zvvdeg bol bid ch adilhan umsuj zvvne, hvnii mahaa zulgaaj olson mungiig arai l huurhiileltei argaar shulaad bgm bishv uursduu!!!

Зочин 2020-06-06 00:15:16

Gol asuudal n humuus oorsdo zalgaj durandaa ywdg shuu de hen negen hucheeleed bgm bish shuude

Зочин 2020-06-05 20:05:17

Oorsdoo neeh shuudand suudiim shig

Зочин 2020-06-05 20:04:57

Surtei ym be bugd l hurdan ywhiin tuld taxi ni suudag bizdee

Зочин 2020-06-05 20:02:33

Арын суудалд норм хэтрүүлж болохгүй л дэ

Зочин 2020-06-05 19:17:27

бусад орон нутгийн автобусны үнэтэй таксины үнийг харьцуулж бас болохгүй л байх харьцуулах юм бол совруу ч бас автобус явдаг юм ш дэ сонголт арвин байхад хүний эрхийн л асуудал юугаар эсэх нь. Машин ганц бензин байлаа яваад байдаг бол ингэж бичихсэн давхар сэлбэг сэлбэгийн үнэ ямар байгаа билээ ямар замтай билээ тэрийг бас бодолцож үзэх л хэрэгтэй зам сайхантай бол хамаагүй зардалын үнээ буулга гээд тэмцэхэд бэлэн.

Зочин 2020-06-05 19:08:34

Ta nar uursduu neg yvaad vz de amjihgvi bha

Зочин 2020-06-05 17:56:08

эрдэнэтээс сов голоороо явхад 100км 25р явдаг эт-с булган 65км нэг хүн 6 кр явдаг арай юу

Зочин 2020-06-05 17:54:11

эрдэнэтээс сов

Зочин 2020-06-05 17:17:01

Shuudan ywdag biz dee. Zaawal taksind suuh hereg bgaa yum uu. Songolt bgaa bkgvi dee. Taksi bol km ni 1000 bdag. Harin ch hymdhan ywdag l yum bn.

Зочин 2020-06-05 15:52:33

Байнга явдаг жолооч нарт бол боломжийн ханш шүү бинзений үнэ хэдий буусан ч жолооч нарын гэр бүлийн ууж идэх өмсөх зүүх мөн сэлбэгийн үнэ хил хаасан орж ирэхгүй гэх шалтгаанаар үнэ нэмэгдсэн энэтэр гээд тоочоод байвал маш их шалтгаан бий хаана хаанаа ойлголцох л асуудал зорчигч нарын сонголт шүү дэ хямд унаа бас зөндөө л явдаг

Зочин 2020-06-05 15:10:04

Tiiim shuuu airaa l unetei urdan 15k yawaad bolood bdg bsn bj odoo bur 35k gshg

Зочин 2020-06-05 12:57:59

tiim shuu.Dornodluu 30-r yavdag bhad sovoos ub 35 geed bgam da

Зочин 2020-06-05 12:20:21

Арын суудалд 4, урд 1 нийт 5 хүн. Ойлгож уншаач

Зочин 2020-06-05 11:20:34

Estoi vnen shv harin taski dendvv vnee nemeed bgan

Зочин 2020-06-05 10:43:43

Үнэн энийг нэг цэгцлэх цаг нь болсон

Зочин 2020-06-05 09:18:40

1km 1000 tug gej bidwol gaagvi l yum bn. 4hvn 260km 120000r ochij bn bolj l bn. Taksini jolooch nariin iddeg guril budaa mah geed urgun hereglee ahuin hereglee gerel tsahilgaaniih ni vne buugaagvi yum chn argagvi l dee. Harin ch hymd bgaa yum bish vv.

Зочин 2020-06-05 02:21:32

Shijir altnaas 30km zaitai uurhaid gants neg us undaa oir zuurin ym awchirj oghod 30k zarim n 35k bas arai2

Зочин 2020-06-05 02:20:41

shijir altnaas 30km zaitai baidag uurhaigaas neg awaad hotruu ybhad 40k shdee

Зочин
Сэтгэгдэл бичих